Бид тоймлоё, Та унш

2018.05.15 Мягмар                            17°C    2,401.46  Эрлэг лугаа учирна


Өнөөдөр болох үйл явдал

  • Гэр бүлийн өдөр
  • Хамтдаа хайрлая гэр бүлийн өдөрлөг болно
  • Дурсамж өдөрлөг Гэрлэх ёслолын ордонд болно

Чухлыг тоймлоё


Хүүхдийн мөнгийг 100% олгохыг шаардлаа

Зөвхөн зорилтот бүлэгт өгч байсан хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80%-д өгөх шийдвэрийг ЗГ гаргаж, ОУВС дэмжсэн. Гэсэн ч үүнийг АН хангалтгүй гэлээ.

Хүүхдийг ялгаварлахаа боль!

Хэрэв 100%-д олгохгүй бол МАН-ыг Цэцэд мэдүүлнэ, ингээд ч 100%-д олгохгүй бол Ерөнхийлөгчид хэлж хориг тавиулна гэдгээ мэдэгдсэн.

МАН юу гэв?

Эдийн засаг сэхсэн ч 100%-д олгох хэмжээнд хараахан сэхээгүй, дээр нь ОУВС өнгөрсөн 7 хоногт 80%-иас илүүд олгохгүй байхыг сануулсан гэлээ.


Бөхийн холбооны зөрчилд Ерөнхийлөгчийн зарлиг жижигдэх нь...

Ерөнхийлөгч өнгөрсөн сард 2 хуваагдаад буй Бөхийн холбооныхныг нэн даруй эвлэрхийг шаардаж, үгүй бол бөхийн өргөөг улсын мэдэлд авна гэсэн. Ингээд тэд хуралдан энэ сарын 18-нд Их-Эеэ товлосон юм. Гэвч өчигдөр Л.Чинбатын талаас товлогдсон Их-Эеийг хууль бус гээд бөхчүүд болон бөх сонирхогчдыг уг хуралд битгий оч гэлээ. Ерөнхийлөгч үүрэгдээд ч нэмэргүй бололтой.


Хавайн галт уулын дэлбэрэлтийг зогсоох боломжгүй

Галт уул дэлбэрч 0,4km2 газрыг халуун лав бүрхэн, 1700 гаруй иргэнийг нүүлгээд байна. Халуун лавыг зогсоохоор олон аргаар үзсэн боловч бүтэлгүйтсээр, одоо ч урссаар байгаа ба галт уул дахин дэлбэрэх магадлалтай гэлээ.  


Канийн наадмын үеэр эмэгтэйчүүд жагслаа

Өнгөрсөн Бямба гарагт тус наадмын үеэр кино урлагийн төлөөлөл болсон 82 эмэгтэй улаан хивсэн дээр гар гараасаа барилцан зогсож, жендерийн тэгш бус байдлыг эсэргүүцлээ. Учир нь тус наадам зохиогдсоноос хойш 1645 эрэгтэй найруулагч нэр дэвшсэн байхад ердөө 82 эмэгтэй нэр дэвшсэн байна.

Таны Сонорт


 Сунгалттай паспортоор гадаадад зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа.

 Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр