ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас сэрэмжлүүлэг гаргажээ.

Цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалах судалгаа, эрсдлийн үнэлгээг долоо хоног сар, улирлаар хийж байна. Энэ удаа 5,6-р сард үүсэж болзошгүй эрсдэлийн нэг бол улиасны унгирал гэж үзэж, улиасны үр унахаас сэргийлэх талаар сэрэмжлүүлэг гаргажээ.

Улиасны унгирал нь бүх төрлийн харшлыг үүсгэхийн зэрэгцээ коронавирусын нянг хамтад нь тээж зөөвөрлөх өндөр эрсдэлтэй гэж байна. Учир нь ОХУ болон бусад улсуудад улиасны унгиралаар дамжуулан корона вирус халдварлах өндөр эрсдэлтэй болохыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж эхэлжээ.

Манай улс Коронавирусын өндөр эрсдэлтэй орны тоонд зүй ёсоор багтаж байгаа учраас иргэд дор бүрнээ өндөржүүлсэн бэлэн байдлыг сахих нь чухал. Тиймээс төв орон нутгийн холбогдох байгууллагууд энэ талаар анхаарч улиасны унгирал гарахаас сэргийлэх, ард түмнээ амны хаалт сайн зүүж, гэрийн цонх хаалгаар унгиралыг оруулахгүй байх, устгах арга хэмжээ авахыг тус албанаас онцгойлон сэрэмжлүүлсээр байгаа ажээ.

Эх сурвалж: udriintoim.mn