Бид тоймлоё, Та унш

2019.06.14 Баасан                                          30°C   2,653.14  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахаас татгалзлаа

УИХ-ын чуулганаар “Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой тогтоол Үндсэн хууль зөрчсөн” гэх Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, 72.3%-н саналаар хүлээж авсангүй. Ингэснээр уг асуудлыг Цэцийн их суудлын хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.

Парламентын жүжиг гэв

Хуульд зааснаар Цэц асуудлыг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг дахин гаргавал тогтоол гаргаж эцэслэн шийдвэрлэх юм. Тиймээс дүгнэлтийг хүлээж аваагүй нь МАН нөхөн сонгууль явуулахыг дэмжсэн болж, Цэц УИХ-аас хараат бусаар ажилласан болж харагдах гэсэн жүжиг гэж зарим ажиглагчид шүүмжиллээ.

Нөхөн сонгууль явуулах нь зөв, буруу

Нөхөн сонгуулийн тухайд иргэд өөр өөр байр суурьтай байгаа юм. Зарим нь 2020 оны сонгууль хаяанд ирсэн энэ үед ₮287.6 саяар нөхөн сонгууль явуулах шаардлагагүй гэж байгаа бол зарим нь 42-р тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй байх ёсгүй гэв. Ямартай ч 6/30-нд товлогдоод буй сонгуулийн асуудал ийнхүү Цэц рүү буцлаа.


Киргизэд манай улсын ЭСЯ нээгдлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Бишкек хотод суух Монголын ЭСЯ-ны нээлтэд оролцлоо. Ийнхүү Киргизэд ЭСЯ-тай болсноор 2 орны харилцаа өргөжиж, ЗГ хооронд гэрээ, хэлцэл хийх боломж нэмэгдэж байна. Манай 2 улс 1992 оноос хойш дипломат харилцаатай байгаа ба худалдааны нийт эргэлт $1сая байгаа юм.


Худалдан авалт хийхдээ хугацааг нь харж хэвшье!

МХЕГ-ын шалгалтаар хугацаа дууссан бүтээгдэхүүнийг худалдах зөрчил нийтлэг илэрсэн байна. Жнь: зөвхөн Баян-Өлгий аймгаас хугацаа дууссан 131 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгажээ. Иймд худалдан авалт хийхдээ хүчинтэй хугацааг харж, гудамж талбайд зарж буй хүнсний бүтээгдэхүүнийг авахгүй байхыг иргэдэд зөвлөлөө.


Дуу хоолойгоор царайг нь тодорхойлно

Америкийн эрдэмтдийн бүтээсэн Speech2Face гэх хиймэл оюун ухааны алгоритм нь YouTube дэх 100 мянган хүний дуу хоолойг тогтоож царайг нь дижитал хэлбэрээр зуржээ. Гэхдээ зөвхөн нас, хүйс, яс үндэс зэрэгт тулгуурлан ерөнхий төрхийг нь л гаргасан байна. Харин өөр улсын хэл, дуу хоолойны өнгөнөөс болж зарим хүний царайг буруу тодорхойлжээ.


Гэрэлтэйд унтах нь таргалуулна

Эмэгтэйчүүд ТВ болон цонхоор тусах гэрэлд унтсанаар 6 жилийн дотор таргалдаг гэдгийг эрдэмтэд тогтоолоо. Судалгаанд 43 мянга гаруй эмэгтэй хамрагдсан ба гэрэлтэйд унтдаг эмэгтэйчүүд судалгааны туршид хамгийн багадаа 5 кг нэмжээ. Гэрэлтэйд унтах нь идэх хүслийг нэмэгдүүлэх, нойргүйдэлд хүргэх, стрессдүүлэх зэргээр таргалалтад хүргэдэг байна.

Таны сонорт


Image result for road icon Засварын ажилтай холбоотойгоор Циркийн арын замыг 6/24 хүртэл хаалаа.

Сэтгэх цаг


Image result for thinking icon Харанхуй өрөөнд лаа, дэнлүү, сонин 3 байна. Гэвч танд ганцхан ширхэг шүдэнз байгаа. Та алийг нь түрүүлж асаах вэ?

Өдрийн тойм Сошиал   


 

    

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр