Коронавирусийн цар тахлын дэгдэлт Өмнөд Солонгост намжиж буй учраас тус улс хөлбөмбөгийн лигийнхээ шинэ улирлыг эхлүүлээд байгаа билээ. Гэхдээ цар тахал үзэгчдийг стадионд байлгах боломжийг хаасан тул тоглолтын үеэр стадионыг үзэгчтэй мэт байлгахыг зарим багууд хүсч байна.

Тэдний нэг нь “Сөүл” баг. “Сөүл”-ийнхэн талбайдаа “Кванжү”-тай хийсэн тоглолтын үеэр үзэгчдийн суудалд манекенүүд тавьсан байлаа. Гэвч тэдгээр нь жирийн дэлгүүрийн манекен биш секс-хүүхэлдэйнүүд байсан тул “томчуудын бараа” сурталилчсанд тооцогдож, клубыг торгорхоор болжээ.  Энэ тоглолтод “Сөүл” 1:0-ээр өрсөлдөгчөө хожсон байна.

Р.Гэгээ