Б.Баяр

УИХ-ын дарга асан З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Үнэнийг хэлэхэд ийм Тамгын газрын даргатай Х.Баттулга Ерөнхийлөгч азтай юм. З.Энхболд бол Монголын улс төр дэх бүрэн боловсорсон цөөн хүний нэг л дээ. Хороо ч хутгана, буянаа ч хийнэ.

Тэр ажиллаж эхэллээ. Эхлээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн ихэнхийг чөлөөлөв. Дараа нь Элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах саналыг УИХ-д хүргүүлэв.

М.Энхсайхан бол ойлгомжтой. МАН-ын гишүүд түүнийг Швеэдэд томилохоор кнопдож байсан шигээ эгүүлэн татаж таарна. Харин С.Баярын хувьд асуудал өөр. Хэрэвзээ С.Баяр тухайн чуулган дээр өөрөө сууж таарвал эгүүлэн татах кноп дарах гишүүн ховор л гарах байх. Тэгэхээр С.Баярыг Англиас эгүүлэн татах нь эргэлзээтэй гэсэн үг.

Эх сурвалж: www.news1.mn