Бид тоймлоё, Та унш

2020.04.21 Мягмар                              3°C                2,784       Сүлд тэнэж одно.

Чухлыг тоймлоё 

С.Зориг агсны төрсөн өдөр тохиов

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр, өнөөдөр амьд сэрүүн байсан бол 58 нас хүрэх байжээ. Энэ өдрийг тохиолдуулан С.Зориг агсны гэр бүл, төрөл төрөгсөд нь уламжлал ёсоор түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.  Аймшигт хэрэг гарснаас 2016 онд буюу 18 жилийн дараа уг хэргийг илрүүлснийг зарласан ч захиалагч илрээгүй. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган, ял сонсгоод байгаа. Тэр өдөр хэргийн газарт орж, гарсан хүний тоо нийтдээ 74 бөгөөд үүнээс цагдаа, прокурор, шинжээч 17 хүн, УИХ, Засгийн газрын гишүүн, талийгаачийн найз нөхөд, намынх нь нийтдээ 57 хүн байсан гэдэг. Шүүхэд шилжүүлэхэд хавтаст хэргийн тоо 58, шүүх эцсийн шийдвэрээ гаргахад 66 болсон. Хэргийг шалгах явцад дөрвөн ажлын хэсгийн 32 ажилтан солигдсон гэсэн баримт байдаг.

 

С.Зориг агсантай холбоотой онцлох баримтууд

-Аав Санжаасүрэн нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан.

-Ээж Доржпалам нь их эмч, Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин мөн Сэрэлт киноны гол дүр болох орос эмчийн дүрийг бүтээсэн хүн юм.

-Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Их Хуралд сонгогдон ажиллаж байгаа, Иргэний Зориг Намыг "Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ" хэмээн зорилгодоо тусган байгуулсан нам юм

-Тэр 2 удаа гэрлэсэн. Анхны эхнэр нь түүнийг нас барсны дараа амиа хорлосон. Хоёр дахь эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй.

-С.Зориг нь сайд байхдаа согтуудаа Төрийн ордны цонхоор бие зассан хэмээн Монголын шар хэвлэлүүдээр шуугиж байв.Гэвч энэ мэдээлэл нь үнэний оргүй гэдгийг хэд хэдэн албаны хүн нотолсон билээ.

-Тэрээр шатар тоглох маш их дуртай байсан бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байв.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Хөшөөнд цэцэг өргөх үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Талийгаачийн зүтгэж явсан хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө Ардчилсан нам цаашдаа зүтгэнэ . Тун удахгүй Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Гэвч Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл алга болжээ. Энэ жил гэхэд л хамгийн олон сэтгүүлч Зөрчлийн хуулиар дуудагдсан байна. Тиймээс энэ бүхний эсрэг АН тэмцэнэ. Сэтгүүлчийг одоо Эрүүгийн хуулиар яллахаар болж, эрхзүйн орчныг дордууллаа. Энэ хүний хийсэн, гүйцэтгэсэн үүрэг роль бол асар их юм. 1990 оны хүнд хэцүү цаг үед ардчилсан хөдөлгөөнийг удирдаж, зөв зохион байгуулж, нийгмийг өөрчилсөн хувьсгалыг удирдан зохион байгуулна гэдэг хэн хүнд заяасан зориг биш. С. Зориг бол асар их үүрэг гүйцэтгэсэн хүн. Олон арван найз нөхдийн хамт ардчилсан хувьсгалыг амжилттай зохион байгуулж, өнөөгийн шинэ нийгмийг бий болгож чадсан” гэсэн юм.


 

Дахиад нэг чухал шийдвэр

Энэ жил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ес,нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36,хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 3 төсөл арга хэмжээ хэрэгжих аж. Нийслэл хотод 52,5 км авто замыг шинээр хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд  17,5 км уулзваруудыг өргөтгөж, 178,6 мерт урт гүүрэнд засвар хийгдэх юм байна. Мөн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дөрвөн нүхэн гарц хийгдэхээр төлөвлөсөн гэдгээ албаныхан танилцууллаа.


 

Тажикистаны ерөнхийлөгчийн хүү парламентын спикер боллоо

Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмоны ууган хүү парламентын спикер болжээ. Шинэ албан тушаалд парламентын дээд танхимын гишүүдийн 100 хувийн саналаар томилогдсон 32 настай Рустам Эмомали нь давхар нийслэл Душанбе хотын захирагчаар ажилладаг юм.Тажикистаны үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгчийг нас барах, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд парламентын спикер эрх мэдлийг нь бүрэн шилжүүлж авдаг ажээ. Одоо 67 настай Эмомали Рахмон ЗХУ-ыг задарсны дараа 1994 оноос хойш Тажикистан улсыг тасралтгүй удирдаж байгаа юм. Улсынхаа хоёрдугаар хүнээр хүүгээ томилсноор Рахмоны гэр бүл угсаа залгамжлан Тажикистаныг удирдах нөхцөл бүрдэж байна.


 

  • Зургаан жуулчин Энэтхэгт мөнгө нь дууссаны улмаас агуйд амьдарч байсныг цагдаа нар олж, хотын ойролцоо карантилжээ. Дээрх жуулчид франц, америк, украйн, турк, балба иргэд бөгөөд дөрөв нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй аж. Тэд Уттараханд мужийн Ришикеш хотын ойролцоох агуйд гуравдугаар сарын 24 буюу хөл хорио тогтоосон өдрөөс эхлэн бүгжээ. Жуулчдаас өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэднийг одоо Сварг Ашрамруу нүүлгэн шилжүүлж, 14 хоног тусгаарлах аж. “Хөл хорио тогтоохоос өмнө тэд Муни Ки Рэти мужийн зочид буудалд байрлаж байсан ч мөнгө нь дууссан учир агуйд очиж амьдарсан байна. Гэхдээ тэд хүнс болон бусад хэрэгцээтэй зүйлсдээ зориулж мөнгө хадгалсан байсан. Балба жуулчин бусдадаа хоол хүнс авахад тусалж байжээ” хэмээн байцаагч Ражендра Синг Катейт ярьжээ.

 

 

 

Таны Сонорт 


“Урт цагаан”-ыг дахин төлөвлөх 30 саяын шагналын сантай зураг төслийн уралдаан зарлажээ

Өдрийн тойм Статистик 


Алтан загас дунджаар 20 орчим жил амьдардаг байна.

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр