Бид тоймлоё, Та унш

2019.12.04 Лхагва                                                    -10°C 2,719.38 Нас уртасна

Чухлыг тоймлоё 


Авто зам ашигласны төлбөр 5 дахин нэмэгдэнэ

Хотын дарга санал гаргасны дагуу авто зам ашигласны төлбөрийг 2020 оноос 5 дахин нэмэгдүүлэхээр НИТХ шийдвэрлэлээ. Ингэснээр 2.0-4.0 мотортой машин ₮100-300 мянга, 10 тн-с дээш жинтэй нь ₮350 мянга, мотоцикл, мопед ₮50 мянгыг төлөх юм. 

Яагаад нэмэхээр болов? 

Зам ашигласны төлбөр нь эвдрэл, гэмтлийг гүйцэд засаж хүрэлцдэггүй. Иймд ирэх онд зам ашигласны төлбөрөөс ₮50 гаруй тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна. 

Тойм 

Зам ашигласны төлбөрийг 2015 оноос авч байгаа ба УБ-т бүртгэлтэй тээврийн хэрэгсэл одоогоор хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч ₮10-60 мянгыг төлж байна. Өнгөрсөн онд нийслэлд 402 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. 


Капиталтай дампуурсан улсын мөнгө

Капитал банкны үндсэн хөрөнгийг барьцаалж, Нийгмийн даатгалын сангийн ₮105 тэрбумыг төлүүлнэ гэж сайд С.Чинзориг мэдэгдлээ. Гэхдээ банкны удирдлагуудад хэрэг үүсгэсэн учир яг одоо хөрөнгийг барьцаалах боломжгүй байгаа гэнэ. Мөн үүнээс хойш Монголбанкны үнэт цаасыг худалдах байдлаар сангийн мөнгийг арвижуулах ба одоогоор Нийгмийн даатгалын сангийн ₮400 тэрбум Хаан болон Төрийн банканд байна.


Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна 

ЕС У.Хүрэлсүхийн Орост хийх 3 хоногийн айлчлал өчигдөр эхэлсэн ба энэ нь ЗГ-ын тэргүүний 9 жилийн дараа хийж буй айлчлал юм. Тэрээр Путинд бараалхаж, Медведевтэй хэлэлцээ хийж, ЗГ, яамд хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.


Хонг Конгчуудыг өмөөрсний хариу

Жил бүр Хонг Конгт үйл ажиллагаа явуулдаг Америкийн армийг Хятадын ЗГ хориглолооМөн жагсагчдыг дэмжсэн Америкийн ТББ-д хориг тавьсан ба энэ нь Трамп Хонг Конгийн жагсагчдыг дэмжсэн хууль баталсны хариу юм. Гэвч Америк хоригийг тоолгүйгээр армийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэжээ.

Ухаалаг ТВ тагнадаг байх магадлалтай

Хакерууд ухаалаг ТВ-ын камер, микрофоноор дамжуулан хэрэглэгчдийг тагнадаг байх магадлалтай гэж Холбооны мөрдөх товчоо мэдэгдлээ. Иймд ТВ-ийнхээ нууц кодыг сольж, камер, микрофоныг унтрааж, программыг нь цаг алдалгүй шинэчлэхийг зөвлөжээ.

Таны сонорт


Алдартнуудын сонирхолтой хобби.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр