Бид тоймлоё, Та унш

2018.07.30 Даваа                             25°C   2,464.44  Эд малын гарлагатай


Өнөөдөр болох үйл явдал

  • Нөхөрлөлийн өдөр
  • Хүний наймааны эсрэг өдөр

Чухлыг тоймлоё


Туркийн тусгай үүргийн онгоц нисэж, Мон-Турк сургуулийн захирал ЦЕГ-т хүргэгдэв

Юу болов?

Тус сургуулийн захирал Вэйсел Акчайг Баасан гарагийн 09:00 цаг орчимд хар өнгийн машинтай үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас хулгайлсан юм. Үүнийг “Туркийн улс төрийн захиалгат хэрэг” гэж сургуулийн зүгээс үзсэн. Хамгийн сонирхолтой нь 14:00 цагийн үед Туркээс бага оврын тусгай үүргийн онгоц Чингис хаан нисэх онгоцны буудалд ирсэн байв.

Тэгээд цааш нь,

Улмаар уг онгоцыг асуудал шийдэгдтэл нисгэхгүй байхыг ГХЯ-аас даалгасан. Харин 21:25 цаг орчимд тус онгоц нисэж, хулгайлагдсан гэх Вэйсел Акчайг цагдаагийн газар хүргэсэн байна.

Тэр юу гэв?

“Уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар 9 цаг орчим явсан. Монголын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа ойлголоо. Монгол ахан дүүсдээ баярлалаа” гэв

Тойм

Одоогоор түүнийг хэн ямар зорилгоор хулгайлсан нь тодорхойгүй ба албаныхан ямар ч тайлбар хийгээгүй байна. Стохолмын эрх чөлөөний төвийн сайтад түүнийг Туркийн Үндэсний тагнуулын байгууллага хулгайлсан гэж бичжээ. Харин тус сургуулийн ажилчид энэ хэргийг Туркийн ерөнхийлөгч Эрдагонтой холбож байгаа юм.


Хүсэлтийн хариу

Гадаад харилцааны сайдыг Америкт ажиллах үеэр Конгресийн гишүүд оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх хуулийг удахгүй Конгресст өргөн барина гэжээ. Хууль батлагдвал манай улсад $1 тэрбумын экспорт бий болж, 200 мянган малчин, оёдолчин, сүлжигч нар ажилтай болно. Ерөнхийлөгч 3 сард Трампад захидал бичихдээ татваргүй нийлүүлэх хүсэлтийг анх тавьсан юм.


Хятадаас 400 жуулчин ирлээ

Цайны зам хөтөлбөрийн хүрээнд Хятадын 400 жуулчин 20 орчим сурвалжлагчийн хамт ирлээ. Хэрэв энэ аяллыг амжилттай зохиовол манай улсад сар бүр 400 жуулчин ирнэ. Хятадууд Европ жуулчдаас илүү худалдан авах чадвартай ба 1 хятад жуулчин зочид буудал, худалдан авалт зэрэгт $1000 зарцуулдаг гэнэ. Цайны зам нь аялал жуулчлалыг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх зорилготой ба Орос, Монгол, Хятад улс хамрагддаг.


Фэйсбүүк 24 цагийн дотор $120 тэрбумыг алджээ

Тус компаний энэ оны 2-р улирлын орлогын тайлан 2011 оноос хойш хамгийн муу үзүүлэлттэй байсан нь хувьцаа эзэмшигчдэд таалагдаагүй бололтой. Тайлан гарсан даруй Фэйсбүүкийн хувьцаа 19% унаж, $629 тэрбум байсан зах зээлийн үнэлгээ нь $510 тэрбум болжээ. Энэ нь Америкийн түүхэн дэх хамгийн том нэг өдрийн алдагдал болов.


Хойд Солонгос Америк цэргүүдийн шарилыг буцаалаа

Солонгосын дайнд амь үрэгдсэн Америк цэргийн 55 шарилын хайрцгийг Баасан гарагт Өмнөд Солонгост авчирчээ. Хайрцгийг Хойд Солонгост байхад нэг бүрчлэн зургийг нь авсан байна. Одоо шинжээчид шарил болон хувцас, нэрийн тэмдэг, бичиг баримт зэргийг 5 хоногт судлах гэнэ. Ингээд 8/1-нд Хавайн цэргийн лабораторид шилжүүлж ДНК-ын шинжилгээгээр хэний шарил болохыг тогтоох юм.

Таны сонорт


 Нөүтбүүк худалдаж авахад анхаарах зүйлс.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр