Бид тоймлоё, Та унш

2019.03.11 Даваа                                                  -2°C   2,634.61  Эд мал арвижна

Чухлыг тоймлоё


Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагслаа

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч ТББ-ууд Тэрбумаараа тэмцье тайван жагсаалыг 3/8-нд Чингисийн талбайд зохион байгууллаа. Жагсаалд 20 гаруй ТББ оролцсон бөгөөд дуу дуулан, бүжиглэж тайвнаас тайван жагслаа.

Бас зураг зурсан

Төв талбайд хар зураг байрлуулж, жагсаалд оролцож буй хүмүүсээр өнгө ялган будуулж байсан юм. Үүгээрээ хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд ганцаараа биш гэдгийг нь мэдрүүлэхийг зорьжээ.

Хүчирхийллийн гинжийг хамтдаа таслая

Энэ жилийн жагсаал бүхэлдээ хүчирхийллийн эсрэг чиглэсэн ба өнгөрсөн жилийнх шиг нүцгэлж төр засагт хандан үгээ хэлээгүй юм. Жагсагчид “Бид хүчирхийллийн золиос биш, Миний бие зөвхөн минийх, Надад бүү гар хүр, Аз жаргалтай үрсийнхээ төлөө” гэх лоозон барьж, иргэдийг хандлагаа өөрчлөхийг хүслээ.


Нинжа” нар баригдлаа

Ерөө голын голдиролд мөс цөмлөн хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар илрүүллээ. Энэ мэт хууль бус алт олборлолт, барилга байгууламж, иргэдийн зохисгүй хандлагаас үүдэн манай улсын нутаг дэвсгэрийн 90% нь цөлжилтөд өртсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Тухайлбал, 2017 онд манай улсад 760 булаг шанд, 344 гол горхи, 391 нуур тойром ширгэжээ.


Үхсэн малын мах хадгалж байжээ

Баян-Өлгий аймагт 500 кг үхсэн малын мах хадгалж байсныг илрүүлж, устгалаа. Тус аймагт хаваржилт хүндэрсний улмаас малын хорогдол их байгаа юм. Дээрх махыг ямар зорилгоор хадгалж байсан тодорхойгүй байгаа ба гарал үүслийн гэрчилгээтэй мах худалдан авахыг иргэдэд анхаарууллаа.


Венесуэл цахилгаангүй боллоо

Венесуэлийн 18 муж 3/8-с хойш тоггүй байгаа ба метро, онгоцны буудлын үйл ажиллагаа бүхэлдээ саатаад байна. Иймд ерөнхийлөгч Мадуро бүх сургуулиудыг хааж, төрийн болон ТББ-ын ажилчдыг амраах шийдвэр гаргажээ. Боливар мужийн усан цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас цахилгаан тасарсан гэж тус улсын сайт мэдээлсэн бол эрчим хүчний яам нь Хуан Гуайдог дэмжигчдийг буруутгажээ. ЭЗ нь хямарснаас болж Венесуэл цэвэр ус, эрчим хүчний хомстолд ороод байгаа юм.


Хойд Солонгост парламентын сонгууль боллоо

Энэ нь Ким Жон Уныг удирдагч болсноос хойших 2 дахь сонгууль юм. Санал хураалтын цаасан дээр ганцхан хүний нэр байдаг бөгөөд уг сонгууль нь иргэд удирдагчдаа үнэнч байдлаа харуулах зорилготой байна. Сонгуульд 17-с дээш насны бүх иргэд оролцох ёстой ба сонгуулийн өдөр 1 ч хүн өвдөж, үхдэггүй гэх шог яриа ч бий. Хойдын парламентын сонгууль 5 жилд 1 удаа болдог юм.

Таны сонорт


Related image Мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр