Тайландын Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд өнөөдрөөс орон даяар онцгой байдал зарлалаа.

Тайландад сүүлийн дөрвөн хоног дараалан өдөрт 100-гаас олон халдварын тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 934-т хүрчээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Үүнд дипломатчид болон ажиллах зөвшөөрөлтэй хүмүүс хамааралгүй ажээ.

Мөн муж хоорондын зорчих хөдөлгөөнийг зогсоож, таваас доош, 70-аас дээш насны хүмүүсийг гадуур гарахгүй байхыг уриалсан байна. Түүнчлэн эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй буруу ташаа мэдээлэл тараахыг хоригложээ.

Эх сурвалж: udriintoim.mn