Бид тоймлоё, Та унш

2019.01.21 Даваа                                                   -6°C   2,655.55  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


М.Энхболд 1/25-нд огцорно

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдсанаар “хуулийн дагуу л огцорно” гэж байсан УИХ-ын дарга М.Энхболд чөлөөлөгдөхөөр боллоо. Гэвч Л.Оюун-Эрдэнэ гишүүн “М.Энхболд дарга тийм ч амар огцрохгүй” гэлээ.

Чөлөөлөгдсөн ч УИХ-д үлдэнэ

Бидний хэлдгээр М.Энхболд “давхар дээлтэй” бөгөөд 2016 оны сонгуулиар Төв аймгаас сонгогдсон юм. Иймд тэрээр парламентын спикерээс чөлөөлөгдсөн ч 75 гишүүний нэг хэвээр үлдэнэ.

Дараагийн дарга тодорсон уу?

Үгүй. Гэхдээ хууль зүйн сайд Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюунхорол, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар яригдаж байгаа хэмээн албан бус эх сурвалжууд хэлсэн юм. Харин Д.Хаянхярваа “Намайг гуйсан ч УИХ-ын дарга болохгүй” гэж мэдэгджээ.

Тойм

Л.Оюун-эрдэнэ нарын гишүүд 2018/7 сараас тэмцэж, Чингисийн талбайд 2 удаа жагсаж, суулт зарласны эцэст Ерөнхийлөгчийн дэмжлэгээр санасандаа хүрлээ. Зарим гишүүд М.Энхболд огцорсноор МАНАН бүлэг нурна гэсэн бол зарим нь “шинэ МАНАН бий боллоо” гэв. Ямартай ч намаасаа сонгогдсон спикерээ МАН-хан түүхэнд анх удаа хуулийн дагуу унагалаа. Тэгвэл дараагийн спикер хэн бэ?


Тэтгэврийн зээлийн хүүг 10% болгон буурууллаа

Гэхдээ энэ нь зөвхөн Төрийн болон Хаан банкаар тэтгэвэр авагчдад хамааралтай юм. Уг шийдвэр 1/16-с хэрэгжсэн бөгөөд дээрх 2 банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд зээлээ 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83%-н хүүтэйгээр авах юм. Үүний дүнд тэтгэвэр авагчид ₮4 орчим тэрбумын хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх гэнэ.


Таксины үнэ нэмэгдэнэ

Нийслэлийн тээврийн газраас таксины үнийг эхний 1 км дотор ₮1500, дараагийн км тутамд ₮1000 тооцох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр 2/1-с хэрэгжих бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, бензиний үнэ, такси үйлчилгээ эрхлэгчдийн санал зэргээс шалтгаалан үнийг нэмэхээр болжээ. Манай улсад 2017 оны байдлаар 539 албан ёсны такси байна.


Тайвань Хятадтай дайтахаар бэлдэж байна

Тайваний арми Хятадын дайралтын эсрэг бэлэн байдлаа хангахаар томоохон цэргийн сургуулилт хийлээ. Учир нь Хятадын тал Тайваний тусгаар тогтнолыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Уг сургуулилтад хэчнээн цэрэг, зэвсэг оролцсоныг нууцалсан ч танк, пуужин хөөргөгч, байлдааны нисдэг тэрэг байжээ. Мөн тэд Америкаас зэвсэг худалдан авч байгаа ба сургуулилт энэ сарыг дуустал үргэлжлэх гэнэ.


Япон дэлхийн анхны хиймэл солирыг харвана

Уг солирыг харвах хиймэл дагуул Баасан гарагийн 09:00 цагт анхны туршилтаа хийлээ. Энэхүү хиймэл солирыг 75 жилийн өмнөх Хирошимагийн эмгэнэлт өдөрт зориулан 2020 онд Сето далайн тэнгэрт харвах юм. Ингэхдээ тус бүр нь 65 кг жинтэй, хоорондоо 400 км-ын зайтай байрласан хиймэл дагуулууд 1 см-ын диаметр бүхий төмөр сумыг сансраас 8 км/сек хурдтай харвах гэнэ. Уг сум нь атмосперт ороод шатах ба 100 км-ын радиус доторх бүх хүнд харагдах юм.

Таны сонорт


Related image Зүүн аймгийн нутгийн хойд хэсгээр өнөөдөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр