Бид тоймлоё, Та унш


2018.10.29 Даваа                                                10°C   2,563.94  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё


Хөнгөлөлттэй зээл “завшигчид” бүл нэмэв

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, гишүүн Н.Учралын аав, барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нар ямар ч шалгуургүйгээр тус бүр ₮950 саяын зээлийг ЖДҮ-г хөгжүүлэх сангаас авсан гэж АН мэдэгдлээ.

АН ажил хаяна

Иргэдийг дэмжиж, ажлын байрыг нэмэх зорилготой уг зээлийг авсан гишүүдийг 10/30 дотор шалгаж, хариуцлага тооцохгүй бол АН чуулган, байнгын хороо зэрэг ямар ч хуралд оролцохгүй гэв. Хэрэв сөрөг хүчин хуралдаанд оролцохгүй бол 2019 оны төсвийг батлах боломжгүй юм.

Зээл авсан нь батлагдсан гишүүд

ЗТХЯ-ны сайд Я.Содбаатар, ХААХҮЯ-ны сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун нар уг сангаас зээл авсан нь баримтаар нотлогдсон. Уг санд 2016 онд ₮56.7 тэрбум, 2017 онд ₮50.6 тэрбум, 2018 онд ₮65 тэрбумыг төсөвлөжээ.  


Тээгч эхийг хуулиар зөвшөөрлөө

Саяхныг хүртэл хуулиас гадуур байсан тээгч эхтэй холбоотой асуудал хуулийн хүрээнд шийдэгддэг боллоо. Нарийн зохицуулалтгүйгээс үүдэн тээгч эх хүүхдээ өгөхөөс татгалзах, хууран мэхлэх зэрэг асуудал их гардаг байсан юм. Тэгвэл хууль батлагдсанаар тээгч эх болон тээлгэгчтэй холбоотой асуудал гэрээний дагуу шийдэгддэг болж байна.


Дам тамхидалтад 4 хүн тутмын 1 нь өртдөг

ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ хамтран Тамхидалтын эсрэг хувьсгал кампанит ажлыг 1 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Учир нь тамхи татдаг хүмүүс өдөрт ажлын 40 минутыг тамхинд зарцуулж, жилд ₮870 мянгыг зөвхөн тамхинд үрдэг байна. Мөн 2015 оны байдлаар манай улсад тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчнөөр 2200 гаруй хүн нас баржээ.


Сүрьеэгийн эсрэг шинэ тарилга

Их Британий эрдэмтэд сүрьеэгийн эсрэг 54%-ын үйлчилгээтэй вакцин гаргажээ. Гэхдээ энэ нь зөвхөн сүрьеэгээр өвчилсөн хүмүүст үр дүнтэй гэнэ. Одоогоор сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үүднээс нярай болон өсвөр насныханд БЦЖ вакцин хийдэг ч энэ нь насанд хүрэгчдэд үйлчилдэггүй юм.


2 Солонгосын хил зэвсэггүй бүс боллоо

Нэгдсэн аюулгүйн бүсийн бүх галт зэвсэг, харуулын постыг хурааж 2 талын зэвсэггүй 70 цэрэг үүрэг гүйцэтгэхээр боллоо. Цаашид хэрэгцээгүй нууц камеруудыг хурааж хамтдаа хянаж болохоор камер суурилуулах гэнэ.

Таны сонорт


Бүртгэлгүй галт зэвсгийг 12/12 хүртэл хуулийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бүртгэнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр