Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаан өчигдөр /09.06/ Төрийн ордонд болсон. Энэ хурлаар ирэх дөрвөн жилд Улаанбаатарыг удирдан авч  45 нэр дэвшигчээ дотоод ардчиллын зарчмаар сонгосон байна.

Нэр дэвшигчид дунд УИХ-ын дарга Г.Занданшатарын туслах З.Төмөртөөмөө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшихээр болжээ.

Тус дүүрэгт түүнтэй хамт Б.Батсүмбэрэл, Б.Мөнхбаатар, Ц.Ариунтуяа нар дэвших юм байна.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт хүч үзэн өрсөлдөхөөр болжээ. Тэрээр  2020 оноос НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрөгч зургаадугаар сард МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон юм байна.

Орон нутгийн сонгууль ирэх сарын 15-ны пүрэв гарагт болно. Энэ сонгуулиар бид орон нутгийн хурлын төлөөлөгчдийг сонгох юм. Энэ удаагийн ээлжит сонгуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн дагуу зохион байгуулна. Нэр дэвшигчдийн нэрс өнөөдөр ил болно.

МАН-аас НИЙСЛЭЛД НЭР ДЭВШИГЧИД 

СҮХБААТАР ДҮҮРЭГ

  1. Г.Төмөрбаатар
  2. О.Мөнгөншагай
  3. У.Батбаяр
  4. М.Халиунбат

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

  1. Ж.Алдаржавхлан
  2. Б.Цэрэн
  3. Н.Өнөболд
  4. Б.Мягмар
  5. Пүрэв-Очир
  6. Н.Отгонжаргал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

  1. З.Зөмөртөөмөө
  2. Н.Батсүмбэрэл
  3. Б.Мөнхбат
  4. Ц.Ариунтуяа
  5. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
  6. Ж.Сандагсүрэн
  7. Г.Сэргэлэнбаатар
  8. А.Баттөр
  9. Б.Мөнхцэцэг
  10. Т.Говьсайхан
  11. А.Төгөлдөр
  12. Ц.Төрхүү
  13. Р.Даргва
  14. З.Баярчимэг
  15. Н.Алтаншагай

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

  1. Ү.Оюунзул
  2. Ц.Сүхбаатар
  3. Б.Пүрэвдагва
  4. Энхбаяр
  5. Ганчимэг
  6. Батбаяр
  7. Д.Дэмбэрэл
  8. Б.Ууганбаяр
  9. Н.Батмөнх

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

  1. Д.Ихбаяр
  2. Ж.Батбаясгалан
  3. М.Мэндбаяр
  4. Б.Сэмжидмаа
  5. Ө.Сумьяабаатар

НАЛАЙХ ДҮҮРЭГ

  1. Б.Нэргүй
  2. Ч.Раднаабазар

Эх сурвалж:www.udriintoim.mn