Бид тоймлоё, Та унш

2019.07.08 Даваа                                                 27°C  2,658.65  Өнгө зүс сайжирна

Чухлыг тоймлоё 


Хөшигийн хөндийн нисэх буудал нээгдлээ 

Япон Монголын хамтарсан гэрээгээр байгуулсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал нээгдэж, анхны нислэгээ хийлээ. Нисэх буудлыг 40 жилийн хугацаатай Японы хөнгөлөлттэй зээлээр барьсан ба 51%-г Япончууд эзэмших юм. 

Монголчууд анх удаа хурдны замтай болов

Нисэх буудлын бүтээн байгуулалтыг дагасан хурдны зам ашиглалтад орлоо. Уг зам нь 32.2 км урт, 2 урсгал 6 эгнээтэй ба дээд хурд 100 км/ц байна. Хурдны замыг $140.3 саяар 3 жилийн хугацаанд барьсан бөгөөд автобусны зогсоол, эргэх, тойрох орц, гарц байхгүй юм. 

Хурдны замын төлбөрөө төлөөрэй 

Хөшигийн хөндийн нисэх буудал бүрэн ашиглалтад орохоор хурдны замаар зорчсон машинаас ₮2000 төлбөр авна. Нисэх буудал 10 сарын дараагаас бүрэн ашиглалтад орох ба Чингис хаан нисэх буудлыг сургалтын бааз, засвар үйлчилгээний төв болгохоор төлөвлөжээ. 


Наадмын тасалбар худалдаанд гарлаа 

Тасалбарыг 7/9-ийг дуустал нэгдсэн үйлчилгээний Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвөөр худалдаалж эхэллээ. Наадмын нээлт, хаалт, бөхийн багц тасалбар ₮16 болон ₮24 мянгын үнэтэй ба иргэдэд 6000, жуулчдад 3000 тасалбар олгох юм. Автомашины зөвшөөрлийг мөн нэгдсэн үйлчилгээний төвөөр ₮10 мянгаар борлуулж байна.


УИХ-ын гишүүд амрахгүй

Хаврын ээлжит чуулган Баасан гарагт өндөрлөж, ээлжит бус чуулган эхэллээ. Ээлжит бус чуулган 9/1 хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх юм. Одоогоор Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхний хэлэлцүүлгийг хийсэн ба 2-р хэлэлцүүлгийг наадмын дараа хийнэ. Энэ хаврын чуулган нийт 24 удаа хуралдаж, 99 хууль, 44 тогтоол баталжээ.


Хятадад хар салхи боллоо

Кайюан хотод 7/3-нд болсон 23 м/сек хурдтай хар салхины улмаас 6 хүн амиа алдаж 190 хүн гэмтжээ. Мөн 63 хүн эмнэлэгт хүргэгдсэн ба 9900 оршин суугч тог цахилгаангүй болж 1600 нь орон гэрээ орхисон байна. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж байгаа ба нурсан барилга дороос 210 хүнийг гаргажээ. Хар салхи 15 минут үргэлжилсэн ч 4300 гаруй байшин, барилга, 100 га тариан талбай сүйдсэн юм. 


Хятадад эрчүүдийг гэдсээ ил гаргахыг хориглолоо

Жинан хотод ахимаг насны эрчүүд гэдсээ ил гаргаж явахыг хориглолоо. Мөн олон нийтийн газар зодолдох, дараалал дайрах, хог хаях, нийгэмшээгүй нохойг салхилуулах нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Хэрэв эрчүүд хоригийг зөрчвөл мөнгөн торгуул ногдуулах юм. Хятадын нас тогтсон эрчүүд зун цамцаа дээш шуух нь элбэг байдаг ба үүнийг Бээжин бикини гэж нэрлэдэг байна.

Таны сонорт


Image result for thunder raining icon Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Сэтгэх цаг


   /Өмнөх бодлогын хариу: нэмэх тэмдгийг 4 болгон өөрчилнө./

Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр