Бид тоймлоё, Та унш

2020.03.11 Лхагва                                          Image result for sun snowing icon -8°C  2,765.01  Өнгө зүс доройтно

Чухлыг тоймлоё 


Монголд коронавирус бүртгэгдэв 

Москва-УБ нислэгээр 3/2-нд ирсэн Франц иргэнээс коронавирус илэрснээс манай улс вирус бүртгэгдсэн 115 дахь улс боллоо. Тус иргэн Баянгол зочид буудал, Веранда, Ариг ресторан, ICC Tower-р үйлчлүүлсэн ба 1-р хавьтал байж болзошгүй 500 иргэнийг илрүүлжээ.

УОК-ын авсан арга хэмжээ: 
Улс хоорондын хөдөлгөөнийг 3/16-ны 07:00 цаг хүртэл хязгаарлаж, Эрхүү, Москва, орон нутгийн галт тэрэг, Орос, Турк, Казахстаны нислэгийг 3/28-г дуустал зогсоосон юм. Мөн өмчийн хэлбэр үл харгалзан 0-5 насны 3-с дээш хүүхэдтэй эхчүүдэд 3/30 хүртэл цалинтай чөлөө олгохоор болов.

Монголд ирэх хүсэлтэй иргэдийн анхааралд, 
Гадны иргэдийг огт хил нэвтрүүлэхгүй. Харин эх орондоо ирэх хүсэлтэй Монгол иргэдийг зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлнэ. Нислэгийг МИАТ гүйцэтгэх ба өндөр настан, нялх хүүхэдтэй, эмчилгээнд явсан, жирэмсэн эхчүүдийг хамгийн түрүүнд авчирна.

Жич: коронавирусийн шинжилгээ 24 цаг хийгдэж байгаа тул тоон мэдээ цаг, минут тутам өөрчлөгдөх магадлалтай юм. 


Хүнс хангалттай бий!

Зах худалдааны төвийг хаагаагүй ба 3-4 сарын хүнсний нөөцтэй байна. Жнь, гурил 3-4.5 сар, будаа 2-4 сар, сахар 3 сарын нөөцтэй байгаа юм. Мөн нөөцөд 12 мянган тн, экспортод гаргаагүй 10 мянган тн мах байна. Иймд хүнс нөөцөлж, зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг УОК-с зөвлөлөө.


Таны төлөө тусгай хуваариар явна

Автобус 3/16 хүртэл тусгай маршрутаар буюу амралтын өдөр 50%, ажлын өдөр 65% нь үйлчилгээнд явна. Ингэснээр хүлээлгийн хугацаа 30-35 минут болж байна. Энгийн үед 900 гаруй автобус 15 минутын хүлээлгийн хугацаатай үйлчилгээнд явдаг юм.


Дэлхийн ЭЗ хямарч байна

Коронавирус 115 улсад бүртгэгдэж, дэлхийн ЭЗ-н өсөлт 3.2%-р буурч, орлого нь $1 их наядаар тасраад байна. Өчигдрийн байдлаар нийт 114.416 хүн халдвар авч, 4026 хүн нас барсан ба Италид улс даяар хөл хорио тогтоожээ. Учир нь, тус улсад халдвартай хүний тоо 9172 болж, 463 хүн нас барсан юм.


Эмэгтэйчүүдгүй Мексикийн 1 өдөр

Мексик эмэгтэйчүүд 3/8-с хойш эрхээ нэхэн жагсаж, 9-нд ажил хаяж 1 ч эмэгтэй гудамжинд гарсангүй. Учир нь, 2015 оноос хойш эмэгтэйчүүдийн аллагын хэрэг 137%-р өсөж, 2019 онд 1006 хэрэг гарсан байна. Иймд эмэгтэйчүүд аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг шаарджээ.

Таны сонорт


Related image Цагаан идээ дархлааг сайжруулж нянг эсэргүүцдэг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр