ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгалан, Б.Эрдэнэбат нарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулж баривчилсан талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудлыг ТЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү тайлбар өгчээ. Тэрээр “Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулж, зарим иргэдийг шалгасан. Энэ хүрээнд нэр бүхий иргэдийг саатуулсан.  Нууцын зэрэглэлд хамаардаг тул прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар тагнуулын ажилтан хууль бусаар өөрийнх нь эрх ашгийг хөндсөн гэж үзвэл түүнийг харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах үүрэгтэй” гэлээ.

Эх сурвалж:www.udriintoim.mn,  М.Өнөр