Бид тоймлоё, Та унш

2019.02.11 Даваа                                           -18°C   2,630.93  Өнгө зүс сайжирна

Чухлыг тоймлоё


Тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоолоо

Ханиад, томуугийн тархалтаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж, УБ-т байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 3/1 хүртэл зогсоолоо.

Кинотеатр ч хүүхдэд үйлчлэхгүй

ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын төв, кинотеатр, ресторан, нийтийн хоолны газрууд 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх заалт мөн захирамжид багтсан байна. Учир нь манай улсад А хүрээний H1N1 вирус дэгдсэн бөгөөд он гарсаар улсын хэмжээнд 7 хүн нас бараад байна.

Томуугаас сэргийлэх аргууд:

Бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, улиралд тохируулан хувцаслах, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэх нь зүйтэй. Мөн хүүхдийг шүлстэн үнсэхгүй байх нь чухал гэдгийг эмч нар зөвлөлөө.


Бондуудын эргэн төлөлтөд шалгалт хийнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх % зэргийг нэгтгэж, Мягмар гарагт танилцуулахыг үүрэг болголоо. Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулах болсноо мэдэгдлээ. Манай улс 2012 оноос бонд арилжаалсан ба 2033 он хүртэл Чингис, Самурай зэрэг 5 бондын өрийг төлөхөөр байна.


Трамп-Кимийн 2 дахь уулзалт Вьетнамд

Тэд 2/27, 28-нд Вьетнамд уулзахаар болсон ч аль хотод гэдэг нь тодорхойгүй байна. Хойдын тал өөрсдийн ЭСЯ байрлах Ханой хотыг сонгосон бол Америк Да Нан хотыг илүүд үзжээ. Өнгөрсөн 7 хоногт Америкийн тагнуулын газар Хойдыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа гэж мэдэгдсэн ч Трамп Ким Жон Унд итгэж байгаагаа илэрхийлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж чадна гэжээ. Тэдний анхны дээд хэмжээний уулзалт 2018/6 сард Сингапурт болсон юм.

Таны сонорт


Image result for shirt icon Ноолууран хувцсыг цэвэрлэх аргууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр