Ирэх долоодугаар сарын 24-ноос наймдугаар сарын 9-ны хугацаанд товлогдсон Токиогийн олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг албан ёсоор гаргалаа.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах саналыг Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах хүлээн зөвшөөрчээ.

Шинзо Абэ, Томас Бах болон Токиогийн олимпийн наадмыг зохион явуулах хорооны тэргүүн Еширо Мори нар утсаар хурал хийснээр дэлхийн олон улс орныг хамарсан цар тахлын улмаас ийм шийдвэр гаргажээ.

“Ноён Бах-д би олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах санал тавьсан. Тэр миний саналыг 100 хувь зөвшөөрч, хүлээн авсан” хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Обэ мэдэгдлээ.

Р.Гэгээ