Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц энэ сарын 03-ны өдөр нислэг үйлдэх байсан. Тэгвэл уг нислэгийн хуваарьт өөрчлөлт орж нэг хоног наашилж дөрөвдүгээр сарын 02-ны өдөр буюу өнөөдөр 13:05  цагаас Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэхээр болжээ. Орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буух аж. Харин  3-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт  Улаанбаатарт бууна. Токиогоос 255 иргэн ирэх юм.

Харин БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.40 цагт Улаанбаатараас хөөрөөд байна.  Сөүлд 12.50 цагт газардана. Улмаар иргэдийн халууныг үзэж, онгоцонд суулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа 14.20 цагт Улаанбаатар руу хөөрөх юм. Ингээд Буянт-Ухаа нисэх буудалд 17.00 цагт газардах аж. Тус онгоцоор нийт 251 зорчигч ирнэ. Үүнээс 17 жирэмсэн эмэгтэй, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настай 56 хүн ирнэ гэх урьдчилсан судалгаа гарчээ.

Эх сурвалж: udriintoim.mn  Г.НЯМ