Бид тоймлоё, Та унш

2020.03.05 Пүрэв                                                    -5°C  2,764.18  Эрч хүч ихэснэ

Чухлыг тоймлоё 


Европын 25 улс руу визгүй зорчдог болно

Гэхдээ зөвхөн дипломат, албан паспорттай хүмүүс. Тодруулбал, Монгол, Словени хооронд 90 хоног визгүй зорчих төсөл батлагдсанаар дээрх паспорттай иргэд Европын 25 улс руу визгүй зорчих боломж бүрдэнэ.

Дипломат, албан паспортыг хэнд олгодог вэ? 

Төрийн 3 өндөрлөг, тэдний гэр бүл болон өндөр албан тушаалтнууд, дагалдах хамгаалалтын албаныханд олгоно. Одоогоор дипломат, албан паспорттай иргэд 33 улс руу 14-90 хоног зорчих эрхтэй байна. 

Словенийн тухай, 

Тус улс 1 хүнд ногдох ДНБ-рээ дэлхийд 33-т жагсдаг ба ЕХ-ны хамгийн өндөр цалинтай улсуудын нэг юм. Дундаж цалин нь 1100 евро бөгөөд вино, зөгийн балаараа алдартай. Словенид дэлхийн хамгийн өндөр цанын бааз, газар доорх хамгийн том агуй бий. 


Моллей Монголын нэр дээр барилдана 

ОУ-ын олимпын хороо Саид Моллэйг Монголын иргэн болохыг зөвшөөрлөө. Тэрээр 12 сард Монголын иргэншлийг авч, Циндаогийн тэмцээнд манай улсын нэр дээр барилдсан ч Иран зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар Арбитрын шүүхэд хандсан юм. Моллэй 2018 оны ДАШТ-ий үеэр Израиль бөхтэй хийх барилдаанаа цуцлаагүйгээс болж, Ираны тал гэр бүлийг нь дарамталсан тул гадны улсаас иргэншил хүсжээ. 


Хөл хорио гэмт хэрэг буурахад нөлөөлөв

Коронавирусээс сэргийлж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гэмт хэрэг 9.3%-р буурч 6745 болжээ. Жнь: хулгай, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг 13 гэмт хэрэг 6.8-83.2%-р буурсан юм. Гэсэн ч эхний 2-хон сард гэмт хэргийн улмаас 291 хүн амь насаа алджээ.


Ханиавал шинжилгээнд хамруулна 

Америк ханиалгасан бүх хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар боллоо. Одоогоор тус улсад 128 хүн халдвар авч, 9 хүн нас бараад байна. Харин Иран шоронд вирус тархахаас сэргийлж, 54 мянган хоригдлыг түр сулласан юм. Тус улсад 2336 хүн коронавирусээр халдварлаж, 77 хүн нас баржээ.


Солонгост дэлбэрч, Америкт шуурав 

Солонгосын Лотте компанийн химийн үйлдвэр дэлбэрч 36 хүн гэмтжээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг тогтоогоогүй ба Лоттегийн 7 үйлдвэрийг түр хаагаад байна. Мөн Америкийн Теннесий мужид хар салхи болж, 25 хүн амиа алджээ. Хар салхи шөнө дунд болсон тул иргэд зугтаж чадаагүй байна.

Таны сонорт


Image result for camera iconКамер авахаасаа өмнө мэдэх ёстой 5 зүйл.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр