Нийтлэл
Томуугийн эсрэг вакциныг дараах цэгүүдэд хийж байна

Орон даяар улирлын томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалт үргэлжилж байна. Нийслэлийн иргэд ХӨСҮТ-өөс гадна Баянгол, Багануур болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хийлгэх боломжтой.
Тодруулбал,
- Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн гуравдугаар байранд 09:00-15:30 цагт,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 08:30-16:30 цагт
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд Даваа, Лхагва, Баасан гарагт 15:00-18:00 цагт хийх бол Мягмар, Пүрэв гарагт 13:00-18:00 цагт хийх юм.
Мөн зорилтот бүлгийнхэнд өрхийн эрүүл мэндийн төвд 08:30-17:00 цагт дархлаажуулалт хийж байна.
Дархлаалжуулалт хийлгэснээр хүйтний улиралд ханиад томуугаас сэргийлэх бөгөөд хүрсэн тохиолдолд хөнгөн зэргээр өвчлөөд эдгэрдэг ач холбогдолтой юм.
Эх сурвалж: udriintoim.mn
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.
