Бид тоймлоё, Та унш

2018.09.06 Пүрэв                             11°C   2,473.83  Жаргал үргэлжид ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Ном унших өдөр
  • Барилгачдын өдөр
  • Discover Mongolia чуулга уулзалт болно

Чухлыг тоймлоё


Хүүхдүүд 10/1-ээс эхлэн ухаалаг утас хэрэглэж болохгүй

Гэхдээ зөвхөн сургууль, цэцэрлэгийн орчинд. Учир нь он гарсаар цахим дарамтад 125 хүүхэд өртөж, Сэтгэцийн эмнэлэгт цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Мөн ухаалаг утасны цахилгаан соронзон туяа хүүхдийн эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй гэнэ.

Гэхдээ бүх сурагчийг хориогүй...

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тусгай сургалттай холбоотойгоор ухаалаг утас ашиглах шаардлагатай байдаг. Судалгаагаар 3-р ангийн хүүхдүүдийн 40.8%, 5-р ангийнхны 68.3% нь ухаалаг утастай гэжээ.

Танихгүй хүнийг Unfriend хийцгээе!

Хүүхдийг цахим гэмт хэргээс хамгаалах зорилготой Unfriend аяныг ЦЕГ сошиалд эхлүүллээ. Эцэг эх та хүүхдийнхээ фэйсбүүк рүү орж танихгүй хүнийг нь Unfriend хийхийг цагдаа уриалж байна. “Санхүү өгнө авна, Сайн ахтай болъё, Хөөрхөн дүүтэй болж санхүүгээр дэмжинэ” зэргээр сошиалд цахим гэмт хэрэг ихэссэн гэнэ.


Дарханы зам 4 эгнээтэй болно

Азийн хөгжлийн банкны $60 саяын зээлээр тус замыг засах байсныг нэмэлт санхүүжилт авч 2 урсгал 4 эгнээтэй болгон шинэчлэхээр боллоо. Замыг шинэчлэхэд нийт $225 сая шаардлагатай ба АХБ нэмэлт санхүүжилтийг удахгүй шийдвэрлэх гэнэ. Зам 2019 онд бүрэн ашиглалтад орно.


Японд 25 жилд тохиогоогүй хүчтэй хар салхи боллоо

Жеби хар салхины улмаас хөрсний нуралт үүсч салхи 172 км/ц хүрч 7 хүн амиа алдан 200 хүн гэмтжээ. Мөн галт тэрэгний буудлын дээвэр нурж, газрын тосны онгоц гүүр рүү шидэгдсэн байна. Цаашид хар салхинд өртсөн хотуудад үер, далайн түрлэг, аянга буух магадлалтай байна. Монгол хүн хар салхинд өртөөгүй гэж ГХЯ мэдээллээ.


Ши Жинпин Хойд Солонгос руу явахаа больжээ

Түүнийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 9/9-нд болох улсынхаа 70 жилийн ойд урьсан юм. Гэвч Ши Америктай харилцаагаа муутгахгүйн тулд өөрийнхөө оронд конгрессын дарга Ли Жаншуг илгээх гэнэ. Ингэснээр Ли Жаншу Хойдод айлчилж Кимтэй уулзах Хятадын хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

Таны сонорт


 Шинэ iPhone XS утсыг 9/12-нд танилцуулна.

Өдрийн тойм Статистик


/Өмнөх бодлогын хариу: Бүх сар/

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр