Бид тоймлоё, Та унш

2020.01.16 Пүрэв                                                     -13°C 2,742.83 Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 


Монгол=Африк 

Боловсролын реформ хөдөлгөөнөөс 8 жилийн дотор салбараа шинэчилнэ гэж мэдэгдлээ. Учир нь, манай улсын боловсролын чанар Африкийн буурай орнуудтай ижил байгаа ба өндөр ур чадвартай мэргэжилтний тоогоор 141 орноос 139-т бичигджээ.  

Хаана амьдарч байгаа нь хамгийн том шалтгаан!

Монгол хүүхдүүд хаана амьдарч байгаа, амьдралын боломж хэр гэдгээсээ шалтгаалж боловсрол эзэмшиж байна. Жнь: хувийн болон улсын сургуулийн сурагчид 50-100 онооны зөрүүтэй, УИХ-ын гишүүдийн 95% нь хүүхдээ өндөр төлбөртэй хувийн сургуульд сургаж байгаа юм. 

Уламжлалт арга хоцрогдож байна

Энэ жил 1-р ангид орсон хүүхдүүд 2032 онд дунд сургуулиа төгсөнө. Гэвч техник, технологи хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд номоос хуулуулж, самбарт гаргах арга хоцрогдсон гэв. Иймд дээрх хөдөлгөөний зүгээс дэвшилтэт технологийг ашиглах нь зүйтэй гэж үзсэн ба реформ хийх 6 стратегийг боловсруулжээ.


Баялаг дуусах өдөр 

ЕС У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажиллалаа. Тус үйлдвэр одоогийн хүчин чадлаараа ажиллавал 3 жилийн дараа нөөц нь дуусахаар байгаа юм. Харин Зүүн Цагаан дэлийн ордын ТЭЗҮ батлагдвал дор хаяж 10-15 жил олборлолт хийх боломжтой болно.


Далайд дусал нэмэр 

Хөгжмийн зохиолч Б.Чинбатын эмчилгээнд зориулан ЗГ ₮10 сая, ЭМЯ ₮5 саяыг олголоо. Тэрээр Солонгост элэг шилжүүлэх хагалгаанд орж, эхнэр нь донор болсон ба санхүүгийн асуудлаас болж эмчилгээ нь тасалдахад хүрчээ. Эмчилгээнд нь ₮140 сая шаардлагатай бөгөөд урлаг, соёлын төлөөллүүд хандивын аян эхлүүлээд байна.


Тоёота машинуудаа эргүүлэн татаж байна

Үүнд Америкт явж буй Лексус LS 500, LX 570, RX 350, Camry, Highlander, Land зэрэг 700 мянга гаруй машин багтаж байна. Шалтгаан нь машин ажиллаж байхад шатахууны насос унтарч мотор эвдрэх эрсдэлтэй байгаа ба хурдтай явж байхад ийм алдаа гарвал осол болох магадлалтай юм.


Виндөүс 7-гоо солиорой 

Майкрософт цаашид Виндөүс 7-г шинэчлэхгүй гэж мэдэгдлээ. Хэдийгээр Виндөүс 7-той компьютер хэвийн ажиллах ч вируст өртөх эрсдэлтэй юм. Иймд Виндөүс 10-г үнэгүй татах эсвэл Home, Pro хувилбарыг худалдаж авах хэрэгтэй байна. Виндөүс 7-г нийт компьютерын 32.7% нь ашигладаг юм. 

Таны сонорт


Цэргийн бүртгэл Даваа гарагт эхэлнэ. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр