Бид тоймлоё, Та унш

2019.08.19 Даваа                                           18°C  2,672.30  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё 


Генерал Б.Хурцын шүүх хурлын тойм 

Өнгөрсөн 7 хоногт үргэлжилсэн чухал үйл явдлын 1 нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 8 хүнд холбогдох хэргийн шүүх хурал байлаа. Шүүх хурал 5 хоног үргэлжилсэн хэдий ч эцэслэн шийдэгдэлгүй энэ 7 хоногт мөн үргэлжилхээр болов. Б.Хурц нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгаж байна.

Шүүх хурал яагаад олон хоног үргэлжлэв? 

Төв аймгийн шүүхийн тамгын газрын мэдээлснээр “Шүүх хурал процессын дагуу үргэлжилж байгаа. Өмгөөлөгч нар бүгд нотлох баримттай танилцаж байгаа учир шүүх хурал хэзээ дуусах талаар хугацаа хэлэх боломжгүй” гэсэн юм. 

Хэрэг хэрхэн шийдэгдэх магадлалтай вэ? 

Б.Хурц нарын шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Харин шүүхээс Б.Хурц нарыг яллах, хэргийг цагаатгах эсвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн 3 шийдвэрийн аль нэгийг гаргана. Учир нь шүүх хурлыг хойшлуулах ямар ч хуулийн үндэслэлгүй юм. 


Гандангийнхан ногоон зээл аваарай 

Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх Ногоон зээлийг олгохоор боллоо. Гэхдээ эхний удаад Гандангийн дэнжид амьдарч буй 2000 өрхөд олгох ба иргэд Төр, Хас, Хаан банкнаас сарын 0.7%-н хүүтэй, ₮40 хүртэл саяын зээл авах боломжтой байна. Зээлийг банкууд өөр өөрсдийн шалгуураар олгох юм.


Цэцэрлэггүй үлдэх жаалууд

Энэ жил 20 мянга гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэх тооцоо гараад байна. Иймд байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах санаачлагыг хэрэгжүүлэхээр боллоо. Уг санаачилгад АПУ, Мобиком, Монос, Төрийн банк, Таван богд зэрэг томоохон 20 гаруй компаниуд нэгдээд байна. Сонирхуулбал, цэцэрлэгийн цахим бүртгэл 8/22-нд дуусна.


2 Солонгос дахин хэлэлцээр хийхгүй 

Америк, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтаас болж 2 Солонгосын хэлэлцээр дуусгавар болж байгаа гэж Хойдын тал мэдэгдлээ. Улмаар Хойд Солонгос Япон тэнгис рүү дахин 2 пуужин харвасан байна. Харин ажиглагчид “хэлэлцээрээ дуусгавар болгож байгаа нь Өмнөдтэй ЭЗ-ийн харилцаагаа сайжруулж, Америкт шахалт үзүүлэх зорилготой” гэж үзжээ. Америк, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтыг дайны бэлтгэл гэж Хойдын тал үздэг юм.


Трамп Грийнландыг авахыг хүсэж байна

Тэрээр Данийн эзэмшлийн Грийнланд улсыг худалдаж авах талаар судлахыг Цагаан ордонд даалгасан гэнэ. Дани улс Грийнландаас болж ЭЗ-ийн асуудалд орсон ба худалдаж авснаар байгалийн баялгийг нь ашиглах боломжтой гэж Трампын үзжээ. Грийнландад Америкийн армийн агаарын бааз байрладаг ба Америкийн өмнөх ерөнхийлөгчид тус улсыг худалдан авах санал гаргаж байсан юм.

Таны сонорт


Image result for card icon Шахмал түлшний картыг харьяа хорооноос олгох ба 1 картаар 3 тн түлш худалдан авах эрхтэй байна. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр