Трамп-Кимийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт ирэх сард болно гэдгийг Цагаан ордноос мэдээллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Ён Чол нар Баасан гарагт Цагаан ордонд уулзалт хийсэн юм. Тэд энэ үеэр хоёр дахь дээд хэмжээний уулзалтын товыг тохиролцсон ч уулзалт болох газар, цаг тодорхойгүй байна.

Ким Ён Чол өнгөрсөн Пүрэв гарагт Вашингтон хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд Америкийн ерөнхий нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзжээ. Мөн ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэрээр Ким Жон Уны захидлыг Трампд дамжуулсан гэнэ.
Ким Ён Чол өнгөрсөн зургадугаар сард Америкт айлчилж Помпео, Трамп нартай уулзсан бөгөөд үүний дүнд Хойд Солонгос, Америкийн удирдагчид анхны түүхэн дээд хэмжээний уулзалтаа хийсэн юм.
Трамп, Ким нар өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт хийсэн уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

Гэвч үүнээс хойш уг ажил зогсонги байдалд орсон юм. Учир нь Хойд Солонгосын тал Америкийг эдийн засгийн  хоригоо цуцлахыг шаардаж байгаа. Харин Америкийн Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоосны дараа хоригоо цуцална гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN