Дэлхий нийтэд корона вирусийн халдвар дэгдэж, Европын улс орнууд хэдийнэ хяналтаасаа алдаад байна. Монгол Улсын хувьд өөрийн нутаг нэгт хүмүүсээ хилийн чанадаас зөөвөрлөж ирсээр буй. Өнөөдрийн байдлаар 2031 хүн тусгаарлагдах байранд байгааг УОК-оос мэдэгдлээ.

Гэвч хилийн чанадаас эх орондоо ирэхийг хүссэн зуун зуун хүмүүс байгааг ч албаныхан дуулгасан. Гэвч тэднээс урьтаж ирсэн оюутан залуус тусгаарлагдахдаа хэрэглэж буй хоол хүнсээ голж, эмч нараас янхз бүрийн зүйл нэхсээр байгаа аж. Ялангуяа ОХУ-аас ирсэн оюутнууд тусгаарлах байрны дэг журмыг алдагдуулж байгаа гэнэ.

Үнэндээ тусгаарлагдана гэдэг өөрөө хатуу асуудал. Хүний амь насанд халтай халдварт өвчний үед тусгаарлагдана гэдэг өнөөдрийн манай тусгаарлах байрных шиг биш гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Манайх бол жинхэнэ эрхлүүлж байгаа хэрэг гэж. Тусгаарлагдана гэдэг сэжигтэй, магадгүй өвчин илрэхийг үгүйсгэх боломжгүй учраас олон нийтээс, бүх зүйлээс тусгаарлаж хатуу дэглэмд тогтсон хугацаанд харзнахыг хэлдэг. Тэнд тухтай ор хөнжил, сайхан хоол хүнс гэж байхгүй. Зөвхөн улсаас явуулж буй хяналтыг тогтсон хугацаанд багтай эмч нарын баг орж ирж үзлэг шинжилгээ хийхээс тусгаарлагдсан хүн гадна орчинтой харьцах боломжгүй. Үүний тод жишээ ОХУ, БНХАУ-д хэрэгждэг гэх.

Тусгаарлалт гэдэг ийм л зүйл. Ийм аюултай нөхцөлд ороогүй байгаа үед эх орныхоо хилээр алхсандаа монгол залуус баярлах учиртай. Эх орон руугаа тэмүүлсэн шигээ энд ирээд цөөхөн хэдэн хоног тэсвэртэй бай. Битгий гоншигоно залуус аа!

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ