Бид тоймлоё, Та унш

2018.09.24 Даваа                                                     18°C   2,521.27  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


Тариалангийн бүс 25-30 см цасанд дарагджээ

Цас орохоос өмнө үр тариан хураалт 8.6%, төмс 30%, хүнсний ногоо 50%-тай байв. Өнгөрсөн жил 90.3 мянган га-д ургац алдсан ба энэ жил 8.1 мянган га-д ургац алдаж, өмнөх жилээс 2 дахин их ургац авна гэж төлөвлөсөн байжээ.

Ургац алдах магадлалтай сумд,

Сэлэнгийн Цагааннуур, Түшиг, Төв аймгийн Жаргалант, Борнуур сум 20-30 см зузаан цасанд дарагдсан. Харин Хөвсгөл, Булганд цас харьцангуй бага оржээ.

Бас л цаг агаар…

Энэ жил 497.2 мянган га-д тариалалт хийж, 450 мянган тн үр тариа, 151 мянган тн төмс, 95 мянган тн хүнсний ногоо хураахаар төлөвлөсөн ч ийнхүү байгалийн нөлөөгөөр энэ тоо багасах эрсдэлтэй боллоо.


Помпео дэмжиж, Конгресс батлах уу?  

У.Хүрэлсүх Америкт хийж буй айлчлалынхаа хүрээнд төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзлаа. Улмаар Конгресст хэлэлцэж буй оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкт татваргүй нийлүүлэх хуулийг дэмжихийг Помпеогоос хүслээ. Хэрэв Конгресс уг хуулийг баталвал манай улсын 30-40 мянган эмэгтэй ажилтай болно.


Хувийнхаа ажлыг өөрийнхөө машинаар…

ЗГ-аас энэ жилийг Сахилга хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно гэв. Мөн ёс зүйн хороог байгуулж, төрийн албан хаагчдыг ажлын гүйцэтгэлээр нь цалинжуулахаар төлөвлөжээ.


Америк Хятадын армид хориг тавилаа

Оросоос 12, 1-р сард байлдааны онгоц, пуужин худалдаж авсан Хятадын зэвсгийн хангамжийн алба, түүний захиралд Америк хориг тавилаа. Мөн Оросын 33 иргэнийг хар жагсаалтад нэмэв. Учир нь хориг үйлчилж буй Оростой тагнуул, батлан хамгаалахын харилцаа тогтоосон улсад мөн адил хориг тавина гэж Америк мэдэгджээ. Орос нь Америкийн сонгуулийг будлиантуулж, Украин зэрэг улсад дарамт үзүүлсэн хэргээр хориг тавиулсан юм.


Трамп Сахарын цөлд хана барихыг Испанид зөвлөжээ

Трамп Сахарын цөлд хана барьж цагаачдын урсгалыг хаахыг Испаний гадаад хэргийн сайд Жосеп Борреллд зөвлөжээ. Гэвч Сахарын цөл Мексикийн хилээс том учир хана барих нь үр дүнгүй гэж Боррелл үзсэн байна. Сахарын цөл нь Африк тивийг дамнан 4.828 орчим км үргэлжилдэг бөгөөд Испаниас хол оршдог юм.

Таны сонорт


Image result for car icon Уруу газар байнга тоормослох нь накладыг элэгдүүлж, хэт халаах аюултай.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


  

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр