Бид тоймлоё, Та унш

2020.04.30 Пүрэв                           29°C                2,786       Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 

Тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ авчирна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол тавдугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг эх орондоо авчирна. Эхний буюу дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч,  тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч,тавдугаар сарын 02-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирэх юм.

 

“МИАТ”-аас өөр компани тусгай нислэг хийхгүй

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зарим авиа компаниас Улсын Онцгой комисст хандан гадаад улсаас иргэдийг татан авахад дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.  Одоогоор тусгай үүргийн нислэгийг гэрээт улс орнуудад "МИАТ" ТӨХК л нислэг үйлдэж байгаа. Бусад компанид нислэг үйлдэх боломж байхгүйг  УОК-оос мэдэгдлээ.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян Цаашдаа гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагаа тасралтгүй явагдана. 9 900 гаруй иргэн эх орондоо ирэхээр хүсэлтээ гаргасан, өдрөөс өдөрт энэ тоо нэмэгдэж байна. ОХУ-аас ирэхээр 570 гаруй оюутан хүсэлтээ тавьсан. Бид тусгаарлах байрны хүрэлцээ, эмч эмнэлгийн ажилтны нөөц боломж, халдварын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үе шаттайгаар зохион байгуулалтаа хийнэ. Туркэд байгаа 500 гаруй иргэд маань яаралтай ирэх хүсэлтээ өгсөн. Энэ асуудлыг ойрын хугацаанд судалж, шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Түүнчлэн хоёрдугаар сарын 1-нээс хойш 4300 гаруй иргэнээ татан авсан. Тэдний 2,195 нь төлбөрөө төлснөөр 1.7 тэрбум төгрөг нь тусгаарлах байрны зардалд орсон. Харин 60 иргэн тусгаарлах байрны төлбөр 39.5 сая төгрөгийг төлөөгүй” гэв.

 


 

Дахиад нэг чухал шийдвэр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргажээ. Мөн 2016 онд сүрьеэгийн эмч,мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч,лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл авах тогтоол гаргасан байна.


 

Фэйсбүүк компани LIVE стримийг төлбөртэй явуулна

Коронавирусын цар тахлын улмаас дэлхий даяар хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, компаниуд үүнд нь зохицуулан бүтээгдэхүүнүүдээ шинэчилж байна.Тэгвэл дэлхийн хамгийн том сошиал платформыг эзэмшдэг Фэйсбүүк компани Facebook Live стриминг үйлчилгээндээ үзэгчээс төлбөр авах боломжийг нэмэх болсноо өчигдөр зарлажээ. “Жижиг бизнесүүд, контент бүтээгчдийг дэмжих үүднээс бид хуудсуудаар Live видео хийхдээ үзэгчээс төлбөр авдаг боломжийг нэмэхээр төлөвлөж байна. Үүнд онлайн концерт, тоглолтуудаас эхлээд хичээл, хурал зөвлөгөөн зэрэг бүх үйл явдлын видео стрим байх боломжтой” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

 


 

  • ОХУ-д өнгөрсөн 24 цагийн байдлаар коронавирусын халдвар шинээр 6411 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөлийн тоо 93 мянгад хүрлээ. Мөн өчигдөр тус улсад 1119 хүн эмнэлгээс эдгэрч гарсан нь өвчлөл бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүн эдгэрсэн өдөр болсон байна.  Москва хотод “COVID-19”--өөр өвчилсөн 16 хүнд өмнө нь өвчлөөд эдгэрсэн хүний цусны сийвэнг авч хийсэн нь эмчилгээний сайн үр дүн өгчээ.  Тиймээс энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс хүнд өвчтөнд туслахын тулд сийвэнгээ хандивлахыг уриалжээ. Харин тус улсын ерөнхийлөгч В.Путин өвчлөл буураагүй, дэгдэлт оргил үедээ хүрээгүй байгаа учир хөл хориог тавдугаар сарын 12-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.

 

 

 

 

Таны Сонорт 


Улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад хоёр өдөр үлдлээ

 

Өдрийн тойм Статистик 


Борооны үеэр болон борооны дараа орилох нь энгийн үеийнхээс илүү сайн сонсогддог гэнэ. Учир нь агаарт таны дуу хоолойны чимээг залгих тоос, жижиг биетүүд цөөрдөг байна. Харин манантай үед таны дуу хоолой сонсогдох нь багасдаг ажээ.

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр