Бид тоймлоё, Та унш

2019.02.25 Даваа                                                            -1°C   2,635.29  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


Венесуэл Колумбаас дипломат харилцаагаа тасаллаа

Учир нь Колумбын Кукута хотод Америкийн тусламжийг хил нэвтрүүлэхийг шаардсан үймээн болж, 285 хүн гэмтэж 5 хүн амиа алдсан юм. Тиймээс дипломат харилцаагаа тасалж, Колумбын дипломатчдыг 24 цагийн дотор Венесуэлийг орхихыг шаардлаа.

Мадуро мөн Бразилтай залгаа хилээ хаав

Бразилаас Венесуэлд ирэх хүмүүнлэгийн тусламжийг оруулахгүй байх үүднээс уг шийдвэрийг гаргасан байна. Мөн энэ сард Кукакао аралтай хиллэдэг агаар болон далайн тээврийн замыг хаасан юм. Гэвч үүнээс болж Венесуэлчууд өлсгөлөн, өвчин зовлонд нэрвэгдэж, дүрвэгчдийн тоо өснө гэж ажиглагчид үзжээ.  

Венесуэлд юу болоод байна вэ?

Мадурог улсынхаа ЭЗ-ийг сэргээж чадаагүй байж ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныг иргэдээс нь гадна Америк, Их Британи, Испани, Франц зэрэг 50 гаруй орон эсэргүүцэж байгаа юм. Улмаар Венесуэлийн иргэд хоол хүнс, эм тарианы хомстолд орсон учир Америк, Бразил зэрэг улсууд тусламж илгээсэн ч Мадуро татгалзсаар байна. Тэрээр улсад нь ЭЗ-ийн хямрал болоогүй гээд “Америк болон түүний холбоотнууд тусламж өгөх нэрээр цэргийн хүч ашиглан өөрийг нь унагах гэж байна” гэжээ.


Хотын даргын “сунгаа” маргааш болно

НИТХ маргааш ээлжит бусаар хуралдаж Хотын даргыг сонгохоор боллоо. Энэ удаа заалнаас С.Мөнхчулуун дахин нэр дэвшихээ мэдэгдсэн бол МАН-ын УЗ хэнийг дэвшүүлэх нь тодорхойгүй байна. Гэвч НИТХ-ын дарга С.Амарсайхан, хотын даргын орлогч Ж.Батбаясгалангийн нэр яригдаж байгаа юм. Эрх баригч намын зөрчилдөөнөөс болж УБ 12/15-с хойш даргагүй байна.


PC-г хааж байна

Холбогдох албаныхан PC тоглоомын газруудыг шалгаж, үйл ажиллагааг нь зогсоож, серверийг нь хурааж эхэллээ. Учир нь шалгалтаар хүүхэд залуусын иргэний үнэмлэх, гар утас, цаг зэргийг барьцаалан тоглуулах, цаг хэтрүүлэн ажиллах зэрэг зөрчил илэрсэн байна. Цахим тоглоомд хүүхдүүд донтох тохиолдол сүүлийн элбэг байгаа ба 2013-2017 онд СЭМҮТ-д 281 хүүхэд эмчлүүлжээ.


Казахстаны ЗГ огцорлоо

Тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ЗГ-ын үйл ажиллагаа эдийн засагт эерэг нөлөө үзүүлээгүй гээд огцрууллаа. Учир нь Казахстаны эдийн засаг 2014 оны газрын тосны үнийн уналт, худалдааны гол түнш болох Орост тавьсан барууны хориг зэргээс үүдэн удааширсан юм. Ерөнхийлөгчийн албыг 29 жил хашиж буй Назарбаев нийгмийн халамж, иргэдийн амьдралыг сайжруулж ядуу иргэдийн амьдрах нөхцөл, бүсийн хөгжилд анхаарах гэнэ.


Саудын Арабын ханхүү Хятадын хүчирхийллийг дэмжлээ

Ханхүү Мохаммед Бил Салман Исламын шашинтай 1 сая гаруй Уйгар үндэстнийг хорих лагерьт тусгаарласан Хятадын ЗГ-ын үйл ажиллагааг дэмжлээ. Мөн Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинтэй уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, цахим худалдааны салбарт $28 тэрбумын 35 гэрээ байгуулсан юм. Үүнээс гадна Саудын Арабын газрын тосны компани Хятадын Лианин муж дахь нефтийн цогцолборыг хөгжүүлэхэд $10 тэрбумын хөрөнгө оруулахаар болжээ.

Таны сонорт


Related image Арьс унжихаас хэрхэн сэргийлэх вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр