Бид тоймлоё, Та унш

2018.07.24 Мягмар                                 26°C   2,461.66  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


Азийн хөгжлийн банкнаас $60 сая буюу ₮150 тэрбумын зээл авлаа

Уг зээлээр Дархан чиглэлийн 310км замыг өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлыг хийнэ. Учир нь, Дархан Эрдэнэтийн зам эвдрэл ихтэйгээс үүдэн осол ихээр гардаг юм. Өнгөрсөн онд ослын тоогоор Эрдэнэт 1-т, Дархан 3-т бичигджээ.

27 жил гүрий!  

Зээл 27 жилийн хугацаатай ба эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Энэ нь Азийн хөгжлийн банкны ердийн зээл учир 0.6%-ийн хүүтэй байна.

Тойм

ЗГ-ын өр оны эхний хагасын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болжээ. Учир нь, Дим Сам, Чингис бондын ₮4 орчим их наядын өрийг төлснөөр энэ онд төлөх өрийн 70% орчмыг барагдуулсан гэнэ. Гэвч ийнхүү Дарханы замыг засах ₮150 тэрбумын зээл нэмэгдлээ.


Цэцэрлэгийн бүртгэл маргааш эхэлнэ

Цэцэрлэгийн хүүхдийг 7/25-8/23 хүртэл цахимаар бүртгэнэ. Харин тусгай болон зорилтот бүлгийн хүүхдийг уламжлалт аргаар бүртгэх юм. Хоёр настнууд цэцэрлэгт бүрэн хамрагдах бол 3-5 настныг боломжит тоогоор элсүүлнэ. Хэрэв тоо хэтэрвэл сугалаагаар сонгох гэнэ. Нийслэлд байгаа цэцэрлэгийн насны хүүхдийн78%-г хамруулахаар тооцжээ.


Нефтийн үнэ 0.1%-р буурлаа

Дэлхийн зах зээлд баррель түүхий нефтийн үнэ $72.97 боллоо. Учир нь Их 20 Америк, Хятадын худалдааны дайнаас болж дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах магадлалтай гэсэн юм. Америк Ираны цөмийн хэлэлцээрээс гарснаас болж 5/10-нд нефтийн үнэ огцом өсч, баррель нь $80 болсон. Гэвч үүнээс хойш тасралтгүй буурсан ч Монголд шатахууны үнэ нэмэгдсээр…  


Израильчууд гей эрчүүдийн тэгш эрхийн төлөө жагслаа

Израильд лесби хосууд үр шилжүүлэн суулгахыг Лхагва гарагт хуулиар зөвшөөрсөн. Харин гей хосуудыг хуулиар зөвшөөрөөгүй ба иргэд үүнийг эсэргүүцэж жагсаал хийлээ. Мөн зарим улс төрийнхөн “Энэ бол 21-р зуун. Бэлгийн чиг хандлагаар ялгаварлан эцэг, эх болох эрхийг нь хязгаарлаж болохгүй” гэжээ. Израилийн гей хосууд гадны оронд $100 мянгаар тээгч эх хөлсөлж хүүхэдтэй болдог байна.

Таны сонорт


 Приусын хаазыг огцом гишгэхэд хянах самбарт анхааруулах гэрэл асч байвал батарей муудсан гэсэн үг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр