Бид тоймлоё, Та унш

2019.06.11 Мягмар                                              Related image 25°C   2,652.13  Өвчин өчүүхэн ирнэ

Чухлыг тоймлоё


ЭМЯ-аас Улаан тариа-2 аяныг эхлүүллээ

Учир нь БЗХӨ Социализмын үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн ба тэмбүү нь халдварт өвчний 35-40%-г дангаараа эзэлж байна. Тиймээс тус аяныг 2021 он хүртэл хэрэгжүүлж, төрөлхийн тэмбүүг устгахаар боллоо. Социализмын үе буюу 1927 онд нийт хүн амын 50% нь тэмбүүтэй байжээ.

Жилд 50 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна

Өнгөрсөн онд тэмбүүгийн улмаас 11 нярай нас барж, 14 амьгүй төрсөн бол он гарсаар 29 тохиолдол бүртгэгдэж 1% нь нас барж, амьгүй төржээ. Эмчилгээ хийлгэвэл тэмбүү бүрэн эдгэрч, ураг эрүүл төрөх боломжтой ч эмэгтэйчүүд жирэмсний хяналтад орохгүй байсаар байдлыг дордуулдаг байна.

Уул уурхайн салбарт тэмбүүгийн өвчлөл их!

Тус салбарт ажиллаж буй иргэдийн 80% нь залуучууд бөгөөд гэр бүлээсээ хол байгаа тэд тохиолдлын бэлгийн хавьталд орох нь элбэг байдаг гэнэ. Мөн тэмбүүтэй хүмүүс хавьтагчаа нуудгаас болж өвчлөл ихэсжээ. Тэмбүүгийн шинжилгээ нь үнэ төлбөргүй ба шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалж байна.


Солонгост харласан ч цагдаагаас тусламж авах эрхтэй

Хүн амь, танхай, хүчирхийлэл, барьцаалах, гэрийн хорионд байлгах, бэлгийн хүчирхийлэл зэрэг гэмт хэргийн хохирогч болсон иргэд Солонгост харласан байсан ч хуулийн байгууллагаас тусламж авах эрхтэй гэж ГХЯ-аас мэдэгдлээ. Хохирогчид өөрийн биеэр цагдаад хандахаас гадна холбогдох байгууллагын цахим хуудаст гэмт хэргийн талаар мэдээлэх боломжтой юм. Гэвч харласан иргэд хууль бусаар амьдарч буйгаасаа эмээн гэмт хэргийн хохирогч болсон ч мэргэжилтнүүдээс тусламж авдаггүй байна.


Татвар төлөөгүй жолоочийг илрүүлж эхэллээ

Жолооч нар 1-5-р сард машиныхаа албан татварыг төлөх ёстой ч УБ-ын нийт машины 60.6% нь л хугацаандаа төлжээ. Иймд ТЦА-аас энэ сарыг дуустал татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэх шалгалтыг эхлүүллээ. Хэрэв татвараа төлөөгүй бол бичиг баримтыг хурааж, торгох юм. Гэхдээ өнөөдрийн дотор амжиж төлбөл хариуцлага тооцохгүй гэсэн шүү.


Казахстанд жагсаал боллоо

Тус улсад сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал болж, 500 гаруй хүн саатуулагдлаа. Учир нь ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтад ерөнхийлөгчийн орлогч Касым-Жомарт Токаев 70%-ын саналаар тэргүүлсэн байна. Гэвч иргэд үүнийг шударга бус гэж үзсэн ба жагсагчдын дунд сэтгүүлч болон хүний эрхийн идэвхтнүүд байсан гэнэ.


Ханиадны вакцины зай холдох тусам үйлчилгээ нь буурдаг

Хүүхдийг 7 нас хүртэл сахуу, татран, ханиадны эсрэг вакциныг 5 тунгаар хийх ёстой ч тунгийн зай холдох тусам хүүхдийн дархлаа мууддаг гэнэ. Мөн 5 дахь тунд хожуу хамрагдах нь ханиад хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Ялангуяа 3, 5 дахь вакцины зай 1 жилээр холдоход ханиадны вирус жилд 33%-аар нэмэгддэг ба вакцинд огт хамрагдаагүй хүүхдийн ханиад хүрэх магадлал 13 дахин ихэсдэг байна.

Таны сонорт


Related image Баруун аймгийн хойд хэсгээр өнөөдөр дуу цахилгаантай бороо орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


  

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр