Бид тоймлоё, Та унш

2020.03.12 Пүрэв                                           -7°C  2,766.66  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё 


Тэнгэрийн тойрог зам 

УБ-ын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах зорилгоор Тэнгэрийн тойрог төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд 100 айл-Сансрын тойрог-Зүүн 4 зам-Нарантуул-Дүнжингарав-Цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-ХУД- Нарны гүүр-Баруун 4 зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд тойрог зам барина.

Гэхдээ төлбөртэй… 

Тэнгэрийн замаар жолооч 6.5 км зам туулахад $1 ба үүнээс цааш км тутамд 15 центийн хураамж төлнө. Тус замыг 6-12 м өндөрт 13 км урттай барих ба 2 урсгал, 4 эгнээтэй, орох, гарах 27 цэгтэй байна.

Зам хэзээ ашиглалтад орох вэ? 

Одоогоор тодорхойгүй ч 25 жилийн хугацаатай концессоор барина. Тэнгэрийн тойрог төсөл нь $800 саяын өртөгтэй ба ашиглалтад орсноор түгжрэл 46%, агаарын бохирдол 20% буурах тооцоо гарчээ.


Эрсдэлтэй өдрийн зорчигчид

Коронавирус илэрсэн Франц иргэн орон нутаг руу зорчих үеэр Дорноговиос УБ-т 1507, УБ-с 1737 иргэн явжээ. Эдгээр иргэдийн дийлэнх нь БЗД, СХД-т ирсэн байна. Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа ба 1-р хавьтагч 98 хүнийг тусгаарлаж, эхний 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Жич: коронавирусийн шинжилгээ 24 цаг хийгдэж байгаа тул тоон мэдээ цаг, минут тутам өөрчлөгдөх магадлалтай юм. 


Зээлдэгчдийн анхааралд!

Монголбанк мөнгөний бодлогын хүүг 1% бууруулж, 10% болгон банкуудын заавал байлгах нөөцийг 8.5% болголоо. Ингэснээр банкууд хураамж, шимтгэл, алданги нэмэгдүүлсэн хүүгээ тэглэх талаар хэлэлцэж байна. Сангийн яамны мэдээлснээр банкууд удахгүй шийдвэрээ гаргаж танилцуулах гэнэ.


$4500-ын туршилт 

Лондонгийн Күийн Мари инновацийн төв коронавирусийн вакцины туршилтад орох 24 хүнд тус бүр $4500 өгнө гэлээ. Эрдэмтэд туршилтын вакциныг хүнд тарьсны дараа вирусийг суулгаж үр дүнг ажиглах юм. Дэлхий даяар коронавирусийн вакцин үйлдвэрлэхээр оролдож байгаа ба зөвхөн Хятадад 5 төрлийн вакцин туршиж байна.


Путин дахин нэр дэвших үү? 

Үндсэн хуулийн өөрчлөлт нь батлагдвал боломжтой. Учир нь, хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогдсон хүнийг дахин сонгох санал гаргасан ба үүнийг ЗГ дэмжсэн юм. Гэхдээ уг саналыг 4/22-нд бүх нийтийн санал асуулгаар батлах эсэхийг шийднэ. Путиний бүрэн эрхийн хугацаа 2024 онд дууссанаар нийт 25 жил Оросыг удирдах юм.

Таны сонорт


Image result for people icon Визний хугацаа нь дуусаж буй Италид байгаа Монгол иргэдийн анхааралд.

Өдрийн тойм Статистик 


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр