АНУ-ын Тэргүүн хатагтай, Словенийн цагаач охин Мелана Трампын төрсөн нутагт нь түүнд зориулан босгосон модон хөшөө байсныг өнгөрсөн зун долоодугаар сарын 4-нд Америкийн тусгаар тогтнолын өдрөөр галдан шатаасан. Мелана Трамп  1970 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлсэн Словенийн өмнөд мужийн Севинацад босгосон уг модон хөшөө нь Любяна хотод Тэргүүн хатагтайд зориулан үзэсгэлэн зохион байгуулах үеэр Америкийн зураач Брэд Даунигийн санаагаар нутгийнх нь зураач Алес Зупевц урласан бүтээл байв. Словени эмэгтэй АНУ-ын Тэргүүн хатагтай болсон нь энэ ард түмний хувьд үндэсний бахархал. Харин Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцэгчдийн хувьд түүний хөшөөг галдан шатаах нь тэмцлийн нэг хэлбэр байжээ. Гурван метр өндөр модон суурин дээр зогсож буйгаар анхлан урласан Тэргүүн хатагтайн хөшөөг хүрлээр цутгаж дахин босголоо. Одоо галд өртөхөөргүй боллоо.