Бид тоймлоё, Та унш

2020.01.14 Мягмар                            -14°C 2,738.92 Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё 


Удтал хүлээлгэсэн угаар мэдрэгч ирлээ 

Эхний ээлжийн 20 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг айлуудад тарааж эхэллээ. Уг мэдрэгч нь угаарын хий 30 ppm-д хүрч 120 минут болбол дуут дохио өгөх ба 85 дб хүртэл чанга дуу гаргана.

Хаана байрлуулах вэ? 
Унтлагын өрөө, коридор, шатны төгсгөл, подвальд байрлуулах нь хамгийн тохиромжтой. Харин гэр дотор тоононоос доош 30 см-т багана эсвэл унинд суурилуулаарай. Угаар мэдрэгчийг зуух, граж, гал тогоо, угаалгын өрөөнд байрлуулж болохгүй ба галлагааны хэсгээс дор хаяж 4.5 м зайд суурилуулах ёстой.

Анхаар улаан!!! 
Угаар мэдрэгч нь улаан, шар, ногоон гэрэлтэй ба улаан ассан тохиолдолд гадаа гарч, түргэн тусламж дуудах шаардлагатай. Харин ногоон нь мэдрэгч хэвийн ажиллаж байгааг илтгэж 30 сек тутамд анивчих бол мэдрэгчид алдаа гарсан үед шар асна.


Нийгмийн даатгалтай холбоотой шинэ хуулиуд

Он гарсаар чухал хуулиуд мөрдөгдөж эхлээд байна. Жнь, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ 1 удаа нөхөн төлөх болов. Мөн албан журмын даатгуулагч ээж хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авахаас гадна, хувиараа НДШ төлдөг ээжийн тэтгэмжийг 30% нэмжээ.


Ираны иргэд ЗГ-аа шүүмжиллээ 

Ираны арми Украины онгоцыг дэлбэлснээс болж иргэд нь 2 өдөр жагсаж ЗГ-т нь хатуу хяналт тавихыг Европоос хүслээ. Тэднийг Америк, Израиль дэмжсэн ба Ираны ерөнхийлөгч уучлалт гуйж, онгоцны хар хайрцгийг Украины талд өгсөн юм. Украины прокурорын газар Ираны армийг хүний аминд санаатайгаар хүрсэн, онгоц сүйрүүлсэн хэрэгт буруутгаж байна.


Филиппиний галт уул идэвхжлээ

Таал галт уул идэвхэжсэнээс болж 200 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. Одоогоор галт уулаас утаа гарч, үнс нурам ойролцоох тосгоныг бүрхсэн ба цахилгаан, цэвэр ус хомстжээ. Улмаар 70 км-ын цаана байрлах Манила хотын нисэх буудал хаалгаа барьсан байна. Хэрэв галт уул дэлбэрвэл цунами болохоос гадна халуун чулуу 80 км/ц хурдтай шидэгдэх аюултай гэнэ.

Таны сонорт


Image result for drinking milk icon 3.5%-н тослогтой сүү уух нь хамгийн тохиромжтой.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр