Польшийн Тэнгисийн цэргийн 12 шумбагч бүтэн жил бэлтгэсэн төлөвлөгөөт ажиллагаагаа мягмар гарагт гүйцэтгэж Дэлхийн II дайнаас хойш 75 жилийн турш хэдийд ч тэсэрч дэлбэрч болзошгүй аюул дагуулж, хүмүүсийг айдаст авахуулж байсан Пястовскийн сувгийн усан доорх 5.4 тонн жинтэй Tallboy бөмбөгийг байранд нь устгалаа.

Тэсрэх бөмбөг ёроолд нь байсан найман км урт, 11 гүн энэ сувгийг германчууд Кайзер Вильгельм I хааны үед одоогийн Польшийн Шчечин хот Балтийн тэнгисийн хоорондох хуурай газрыг ухаж шуудуу татан шинээр усан зам болгож 1874-1880 онд байгуулсан ба 1945 он хүртэл “Эзэн хааны зам” нэртэй байгаад, улмаар дайны дараа Польшийн эзэмшилд шилжүүлэхэд “Пястовскийн суваг” гэсэн польш нэртэй болжээ. Английн тэнгисийн цэргүүд Дэлхийн II дайнд Германы армийг далай тэнгист бутцохиж тэднээс олзолсон олон тооны Tallboy мина бөмбөгийг усанд живүүлэн зориуд тэслэн устгаж байснаас дэлбэрэлгүй үлдэж хоцорсон ганц нь Пястовскийн сувгийн ёроолынх юм байна.

6.44 метр урт нийт жин нь 5.4 тонн дотроо 3.6 тонн тритолтой дүйж тэнцэхүйц 2.4 тонн тэсрэх бодис агуулж байсан, Дэлхийн II дайнаас үлдэж хоцорсон хамгийн сүүлчийн ганц Tallboy мина бөмбөгийг дэлбэлэн устгаснаар Пястовскийн сувгийн усан замын аяллынхны аюулгүй байдлыг баталгаажуулж, сувгийн хоёр талын эргээр оршин суугч иргэд айх аюулгүй амар жимэр аж төрөх нөхцөл бүрдлээ.