АНУ-ын баруун зүгийн нутгаар сүүлийн хэдэн долоо хоногийн турш дүрэлзсэн түймэр 930 мянган га газрыг хамраад байна. Калифорни мужийн Сан-Франциско хотын иргэдийг өчигдөр лхагва гарагт өглөө сэрэхэд гал түймрийн утаанаас болж тэнгэр нь улбар шар өнгөтэй байжээ. Харин өнөөдөр пүрэв гарагт тэнгэр нь, Марс гаргийн агаар мандлыг харуулсан сансрын бичлэгт гардаг шиг ийм өнгөтэй харагдаж буй ажээ.