Бид тоймлоё, Та унш

2019.09.05 Пүрэв                                   26°C  2,671.81  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 


Ашигт малтмал ашиглагчид ижил төлбөр төлнө 

ЗГ-ын хуралдаанаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох журмыг шинэчиллээ. Ингэснээр ашигт малтмал ашиглаж буй хүн бүр төлбөр төлдөг болж байна. 

Өмнө нь бүгд төлдөггүй байсан юм уу? 

Тийм. Зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан. Харин эрдэс бүтээгдэхүүнийг зуучлагч, тээвэрлэгч, баяжуулагч, тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд төлбөр огт төлдөггүй байсан юм. 

Газраараа дүүрэн баялагтай Монгол 

Манай улсад 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд бүртгэгдсэн ба алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая тн нөөц батлагдсан байна. Жнь: Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Тавт, Асгат, Төмөртэй зэрэг томоохон орд бий. Уул уурхайн салбар нь улсын төсвийн 25%-г дангаараа бүрдүүлдэг юм.


Ноосны урамшуулал олгоно 

ЗГ-аас ноосны урамшууллыг кг тутамд ₮1500-2000-р тооцохоор шийдвэрлэлээ. Урамшууллыг жилийн эцсийн мал тооллого, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанарыг харгалзаж олгох юм. Ноосны урамшууллыг 2011 оноос олгож байгаа ба 2018 онд 74 мянга гаруй малчинд ₮18.6 тэрбумын урамшуулал олгожээ.


Тодорхойгүй шалтгаанаар 1000 гаруй шувуу үхжээ 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Бага нуурын усанд 16 зүйлийн 1521 усны шувуу үхжээ. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байгаа ба үхсэн шувуу болон хөрснөөс авсан шинжилгээний хариу гараагүй байна. Одоогоор үхсэн шувуудыг булж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.


Хонг Конгийн ТҮК-н ажилтнууд хордож байна

Зам талбай цэвэрлэдэг ажилтнууд нулимс асгаруулах хийнээс болж нүд, арьс, амьсгалын замын өвчтэй болж байгаа гэнэ. Учир нь тэд жагсаалын дараа цэвэрлэгээ хийхдээ зориулалтын хамгаалалтын хувцас өмсдөггүй байна. Иймд ажилтнуудыг хорт хийн баг, хамгаалалтын шил, бээлийгээр хангахыг хүсжээ. Гэвч албаныхан аюулгүй байдалд нь нөлөөлөхүйц нөхцөл үүсвэл цэвэрлэгээний ажилтнуудыг ажиллуулахгүй гэх хариуг өгсөн байна.


Түргэн хоол хараагүй болгох эрсдэлтэй  

Бага наснаасаа хойш зөвхөн шарсан төмс, чипс, талх, зайдас зэрэг түргэн хоол идсэн хүү 17 насандаа сонсголоо алдаж, бүрэн хараагүй болжээ. Учир нь 14 насанд нь хүүгийн цусан дахь B12, D, зэс, улаан эсийн хэмжээ багасаж цайр ихэссэн байна. Эмч нар тухайн үед шалтгааныг олоогүй ч 3 жилийн дараа түргэн хоолноос үүдэлтэйг нь тогтоожээ. Иймд түргэн хоолноос татгалзахыг зөвлөж байна.

Таны сонорт


Image result for lamp icon Цахилгааны хязгаарлалтын өнөөдрийн хуваарь

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр