Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас өнгөрсөн онд сард их хэмжээний мөнгө алдагдсан хэрэг гарч байв.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг, Зурагтын шинэ эцэст байрлах Төрийн банкны АТМ-аас 50 гаруй сая төгрөг хулгайд алдагдсан юм. Цагдаагийн албан хаагчид жил гаруй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсаны эцэст мөнгө хулгайлсан гэмт этгээдийг илрүүлжээ.

Сэжигтэн нь Төрийн банкны ажилтан 36 настай Д гэгч байжээ. Хэргийг үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Эх сурвалж: udriintoim.mn