Бид тоймлоё, Та унш

2018.11.06 Мягмар                                             2°C   2,565.74  Сүлд тэнэж одно  

Чухлыг тоймлоё


Автомашинтай жагсаал боллоо

Бензиний үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн 300 гаруй жолооч сигналаа тасралтгүй дарсаар Төрийн ордныг тойрч эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд шатахууны үнийг ₮1500-д барихыг шаардаж байна. Жагсаал 5 өдөр үргэлжлэнэ.

УИХ тар, ЗГ огцор!

Жагсагчид “Шатахуун дууслаа мөнгө байхгүй, Ард иргэдээ бодож ажиллахгүй бол УИХ тар, ЗГ огцор, Хоосон хэтэвч шатахуунгүй машин бидний хэрэглээ гэж үү, Бензиний үнийг нэмж ард иргэдээ мөлжихөө зогсоо” зэрэг лоозонг машин дээрээ хадсан байлаа.

Албаныхан юу гэв?

Тодорхой хариулт өгөөгүй. Гэхдээ жагсаалын үеэр ЕС У.Хүрэлсүх тэдэнд уулзах санал тавьсан боловч жагсаал дууссаны дараа уулзалт цуцлагдсан байна. Тиймээс жагсагчид шатахууны үнийг буулгахгүй бол том машинаар замуудыг хаах хүртэл арга хэмжээ авна гэлээ.

Дүрмийн дагуу барааны үнэ өсөв

Бензиний үнэ он гарсаар 6 удаа удаа нэмэгдэж, АИ-92 ₮1980-1990 хүрээд байна. Үүнээс үүдэн 7 хоногийн дотор өргөн хэрэглээний 14 барааны үнэ өсжээ. Жнь: мах ₮100-200, сүү ₮90-100, хүнсний ногоо ₮40-55-р нэмэгдлээ.


Машины утаа хүүхдийн таргалуулдаг

Дизель хөдөлгүүрээс гардаг азотын диоксидоор амьсгалдаг хүүхэд 10 нас хүрэхдээ бусдаасаа 1 кг илүү жинтэй болдог гэнэ. Ингэхдээ уушгины үрэвсэл бүх биеэр нь тархаж тархинд нөлөөлснөөр хоолны дуршил, өөх тосны бодисын солилцоонд өөрчлөлт оруулдгийг судлаачид тогтоолоо. Иймд бага насны хүүхдийг замын ойролцоо амьдруулахгүй байхыг зөвлөлөө.


Томуугаас сэргийлэх нь...

ЭМЯ-ны сайдын гаргасан томуугийн дэгдэлтийн оргил үеэр сурагчдыг 2 сар амраах саналтай холбогдуулан БСШУСЯ-ны сайд 12/25-2/1 хүртэл амраах шийдвэр гаргалаа. Гэхдээ уг шийдвэрийг маргаашийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэнээр батлагдах юм. Өмнөх хуваариар сурагчид 12/29-1/18 хүртэл амардаг байсан юм.


Гэрэлтэй Улаанбаатар

Гэрэлтэй хот аяны хүрээнд УБ-ын гэрэлтүүлгийг 3 дахин нэмэхээр боллоо. Одоогоор 90 мянган гэрэлтүүлэг байгаа ч 61 мянга нь л асдаг байна. Иймд 12/1 хүртэл 1600 гэрлийн шонг засаж, асахгүй байгаа 742 шонгийн толгойг солих юм. Мөн асдаггүй гэрэлтүүлгийг бүртгэлжүүлэн эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэгтэй болгох гэнэ.


Италид хар салхи, үер боллоо

Италид болсон хар салхи, үерийн улмаас 29 хүн амиа алджээ. Мөн 300 мянган мод унаж 1000 жилийн настай чулуун зам сүйдсэн байна. Гамшгийн улмаас $1.14 тэрбумын хохирол учирсан ба одоогоор 6 мужид онц байдал зарлаад байна.

Таны сонорт


Өнөөдөр баруун аймгийн зарим газар, төвийн аймгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр