Бид тоймлоё, Та унш

2018.10.25 Пүрэв                                                         -3°C    2,563.67 Өвчин ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

Чухлыг тоймлоё


Хөнгөлөлттэй зээлийг сайд, гишүүд авдаг байжээ

Жилийн 3% хүүтэй, 5 жилийн хугацаатай, 300 саяас 2 тэрбум төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 2009 оноос хойш өгч байна. Мэдээж уг зээл та бидний татварын мөнгөөр санхүүждэг.

Зээл авсан сайд гишүүд:

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан нар хувийн компаниуддаа 950 саяас 1.2 тэрбумын зээл авчээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэдий үгүйсгэсээр байгаа ч, эхнэр нь өөрийн компанидаа 1.4 тэрбумын зээл авсан гэдгийг хэвлэлүүд нотлоод байна.

Энгийн иргэний хувьд мөрөөдлийн зээл..

Зээл авсан эхний 2 жилдээ үндсэн төлбөрөөс чөлөөлөгддөг тул мөн хэдэн ч удаа материалаа явуулаад олдоггүй учир бизнес эрхлэгчид ийн нэрлэдэг гэнэ. Харин энэ мөрөөдлийн зээл төрийн түшээдийн хувьд эсрэгээрээ байдаг бололтой.

Жижиг дундууд дампуурдгийн 1 шалтгаан уу?

Зээл авсан иргэд хувийн бизнесээ өргөжүүлэн ажлын байр нэмж, эх орны эдийн засагт нэмэр болох учиртай. Гэтэл татварын дарамт, үнийн өсөлт, арилжааны банкуудын өндөр хүүтэй зээлд дарлуулж олон жижиг дунд үйлдвэрүүд хаалгаа барьсаар байна.


Нүүрсээ төмөр замаар экспортолно

Шивээхүрэн-Сэхэ болон Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг хамтад нь барьж ирэх жил ашиглалтад оруулахыг ЗГ үүрэгдлээ. Ингэснээр том оврын машинаар хэдэн өдөр оочирлон урд хөрш рүү нүүрс экспортолдог байдал өөрлөгдөж, тээврийн өртөг 2-4 дахин буурна. Мөн нүүрсний экспорт жилд 18-20 сая тн-д хүрч, боомтын нэвтрүүлэх чадал 3 дахин нэмэгдэнэ.


Хүүхдэдээ үнэгүй жүжиг үзүүлээрэй

Нууцын эрэлд хүүхдийн жүжгийг анх удаа холограмм буюу 3D-ээр Баасан гарагаас эхлэн 12 сарыг хүртэл үнэгүй тоглогдоно. Мартагдаж буй өв соёлын тухай өгүүлэх уг жүжгийг энэ сарын 30-нд тохиох нийслэлийн 379 жилийн ойд зориулжээ. Жүжгийн нээлт Баасан гарагт Хүүхэлдэйн театрт болно.


Титаник-2 тун удахгүй

Одоогоор уг онгоцыг үйлдвэрлэж байгаа ба 2022 онд Дубайгаас Нью Йорк руу хөдлөх гэнэ. Уг онгоцыг алдарт Титаникийг дуурайлган хийх бөгөөд ослоос сэргийлэхийн тулд олон тооны аврах завь, орчин үеийн удирдлага, байршил заагчтай байна. Мөн их биеийг нь хадаасаар биш гагнаж тогтоох ба 9 зангуу, 2435 зорчигчдод зориулсан 825 өрөөтэй байх гэнэ.


Хятад худалдааны дайнаас үүдэн шош тариална

Тэд гахай, тахиа зэрэг амьтдаа шошоор хооллодог боловч Америктай хийж буй худалдааны дайнаас үүдэн шошны нөөц нь багассан байна. Тиймээс Хятад фермерүүдээ шош тариалж, амьтдаа канола, хөвөнгийн ургамлын үр, наран цэцгээр хооллохыг уриаллаа. Хятадын импортын шошны ⅓-ыг Америк нийлүүлдэг бөгөөд зөвхөн өнгөрсөн онд $12 тэрбумын шош худалдан авчээ.

Таны сонорт


Органик хүнс тогтмол хэрэглэснээр цус болон хөхний хавдраас сэргийлэх боломжтой.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр