Бид тоймлоё, Та унш

2019.08.29 Пүрэв                                                   23°C  2,672.39  Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё  


Хоолны салбарын стандартыг 14 жилийн дараа шинэчиллээ 

Шинэ стандарт 10/1-с хэрэгжих ба хоол үйлдвэрлэлийн стандартыг 2005 оноос хойш шинэчлээгүйгээс болж хоолны хордлого, таргалалт ихэссэн гэнэ. 

KFC тэргүүтэй хоолны хордлого! 

Он гарсаар олныг хамарсан хэд хэдэн томоохон хоолны хордлого гарч нийт 300 гаруй хүн хохирсон байна. Хамгийн өргөн цар хүрээг хамарсан хордлого 2 сард KFC-ын Зайсан салбарт гарсан ба 242 хүн хоолны хордлогод орж, 116 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн юм. НМХГ-ын мэдээлснээр дээрх хордлогууд хоол үйлдвэрлэлийн стандартыг мөрдөөгүйгээс үүдэлтэй байна. 

Хоолны цэсээс илүү дэлгэрэнгүйг… 

Шинэчилсэн стандартад зааснаар хоолны цэсэд тухайн хоолны шим тэжээлийн үзүүлэлт буюу илчлэг, давс, сахарын хэмжээг тодорхой бичсэн байна. Мөн үйлчилгээ явуулж буй бүх хоолны газар аяга таваг, халбага сэрээ ариутгагчтай байх шаардлагатай. Энэхүү стандартыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 7800 орчим хоолны газар мөрдөнө. 


Түгжрэлд чилэх өдрүүд 

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор томоохон худалдааны төвийг зорих иргэдийн тоо ихсэн түгжрэл нэмэгдээд байна. Тухайлбал, өчигдөр Энхтайваны гүүрээс Офицеруудын ордон хүртэл түгжрэл үүссэн юм. Иймд аль болох хувийн машинаас татгалзах, машинаараа зорчиж буй тохиолдолд ачаалал багатай замыг сонгохыг ТЦА-аас зөвлөлөө. Жирийн үед УБ-т 400 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол энэ үеэр уг тоо 500-600 мянга болж нэмэгддэг байна. 


Хогийн цэгийг нөхөн сэргээнэ

УБ-ын хог хаягдлын менежментийг сайжруулах үүднээс Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 2020 оноос нөхөн сэргээлт хийхээр боллоо. Нөхөн сэргээлтэд Төв цэвэрлэхийн хур лагийг боловсруулж, бордоо болгон ашиглах юм. Лагийг бордоо болгох ажлыг 2018 онд эхлүүлсэн ба 2020 оны хавар гэхэд 310 мянган м.куб лагийг бордоо болгоно. УБ-т жилд дунджаар 1038040.70 тн хог хаягдал гардаг байна. 


Тусламжид дургүй Бразил 

Францын ерөнхийлөгч Макроны ятгалгаар Их 7-ын орнууд Амазоны түймэрт $20 саяыг өгөхөөр болсон ч Бразилын ерөнхийлөгч Болсонаро үүнийг доромжлол гэж үзэн тусламжаас татгалзлаа. Учир нь уг үйлдэл Бразилыг колони улс шиг үзсэн хэрэг гэнэ. Амазоны түймэр энэ жил 85%-р нэмэгдсэн ба жүжигчин Леонардо Ди Каприо түймрийг унтраахад зориулж $5 саяын тусламж илгээсэн юм.


Иран бууж өгөхгүй

Пуужингийн хөтөлбөрөө зогсоовол хэлэлцээр хийнэ гэж Трамп хэлсэн боловч хоригоо цуцлахаас нааш хэлэлцээр хийхгүй гэж Ираны ерөнхийлөгч мэдэгдлээ. Америк 2018 онд Ираны цөмийн эсрэг гэрээнээс гарснаас болж 2 орны харилцаа эрс муудсан юм. Улмаар Ираны газрын тосны экспортод хориг тавьснаас болж ЭЗ нь уналтад ороод байна. Учир нь Иран жилд $50 тэрбумыг газрын тосны экспортоос олдог юм.

Таны сонорт


Халх голын байлдааны 80 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор 9/3-нд бүх нийтээр амарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр