УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид ял эдэлж байна. Тус анги нь Баянзүрх товчооны ойролцоо байрладаг бөгөөд хаалттай хорих анги юм. Тэрээр хоёр удаа хүчингийн хэрэгт холбогдож, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн ял сонссон юм.

Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

Эх сурвалж: udriintoim.mn