Энэ сарын 19-нд төв болон говийн аймгийн зарим, зүүн аймгийн баруун хэсгээр, 20-нд төвийн аймгийн зүүн хэсэг, зүүн аймгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. 

Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байх гэнэ. 

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.