Нийгэм
Улаанбаатар төмөр замын ажилтнаас коронавирус илэрчээ

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өнөөдөр Улаанбаатар төмөр замын ажилчдын дундаас нэг сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн иргэний хамт ажиллагсдыг мөн шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Мөн Хүүхдийн ордонд ч мөн сэжигтэй тохиолдол илэрсэн мэдээлэл байна.
Үүнтэй холбогдуулан хөл хориог улам чангатгаж байгааг яг одоо албаныхан мэдээлж байна. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний явах хугацааг богиносгож өглөө 07-10 цаг, орой 17-20 цаг хүртэл явуулахаар болжээ. Түүнчлэн явган хүний хөдөлгөөн ч энэ хугацаанд байх ёстойг Хотын дарга мэдэгдлээ.
Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.
