Бид тоймлоё, Та унш

2018.07.27 Баасан                                              29°C  2,464.84  Өлзийтэй сайн


Өнөөдөр болох үйл явдал

  • Дэлхийн хепатитын өдөр
  • Сар хиртэлт болно /шөнийн 02:46-06.20/
  • Солонгосын дайн зогссоны 65 жилийн ой

Чухлыг тоймлоё


Эрдэмтэд 30 жил маргасны эцэст Ангарагаас ус оллоо

Италийн эрдэмтэд судалгааны төвийнхөнтэй хамтран 2009 оноос хойш судалсны дүнд ус шиг шингэн илрүүлжээ. Гэхдээ энэ нь далайгаас хэд дахин давсархаг учир ууж болохгүй.

Ангарагийн хаана?

Өмнөд туйлынх нь ойролцоо 1.5 км зузаан мөсөн дор. Эрдэмтэд зузаан мөсний даралт болон ууссан давс усыг шингэн хэлбэрээр нь хадгалсан гэж үзжээ. Ангарагийн нимгэн агаар мандал, -70С температураас болж гадаргуу нь мөстсөн юм.

Тойм

Эрдэмтэд Ангарагийн ганцхан газарт ус байх үндэслэлгүй гэж үзжээ. Мөн Америк, Европын сансрын нисгэгчид 2020 онд Ангараг руу хөөрөх төлөвлөгөөтэй байна. Магадгүй тэдний судалгааны дүнд хүн төрөлхтөн Ангарагт амьдрах цаг ирэх ч юм билүү хэн мэдлээ.


Ерөнхийлөгч УИХ-д бичиг хүргүүллээ

УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулганы хугацааг тохирох бичиг илгээж, хариуг нь 7/27-ны дотор ирүүлэхийг хүсчээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 7/10-нд 25 гишүүний гарын үсэгтэй чуулган зарлах шаардлагыг хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч 7/17-нд мөн бичиг илгээсэн ч одоог хүртэл чуулган зарлагдах эсэх нь тодорхойгүй байна.


Монгол өрсөлдөх чадвараараа 62-т бичигдэв

Энэ жил 63 улс хамрагдаж, манайх 52.6 оноогоор 62-т оржээ. Харин Америкийн эдийн засаг, дэд бүтэц сайжирсан тул 3 байр ахиж 1-т бичигдсэн юм. Жагсаалтыг үндэсний хөдөлмөр эрхлэлт, худалдаа, авлигал, байгаль орчны асуудал, амьдралын чанар зэрэгт тулгуурлан гаргадаг байна. Өнгөрсөн жил манай улс 48.1 оноогоор мөн л 62-т оржээ.


Хойд Солонгос цөмийн бөмбөгийн түлш үйлдвэрлэсээр байна

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Сенатын мэдүүлгийн үеэр “Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижирна гэж амласан байтал түлшээ үйлдвэрлэсээр байна” гэжээ. Мөн түүнээс Хойдууд баллистик пуужин, цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлж байгаа эсэхийг асуухад “нууцаар хариулна, үүнийг нийтэд дэлгэвэл хэлэлцээрт сөргөөр нөлөөлнө” гэв.


Трамп, ЕХ нар импортын татвараа тэглэнэ

Трамп, ЕХ-ны комиссын ерөнхийлөгч Ж.К Юнкертэй худалдааны маргаанаа намжааж татварыг арилгах гэрээ байгууллаа. Тэд шингэн хий, шар буурцгийн импортоо ихэсгэж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тарифыг багасгахаар ажиллах юм. Трамп 6/22-нд Европын импортын машинд 25%-н татвар оногдуулна гэж сүрдүүлсэн байна.

Таны сонорт


  Нойргүйдэл өтгөн хаталтыг ихэсгэдэг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр