Бид тоймлоё, Та унш

2019.04.08 Даваа                             3°C   2,631.95  Эд мал, баялаг төгөлдөр болно

Чухлыг тоймлоё


Ханш нээж, чуулган эхлэхтэй зэрэгцэн АН жагслаа

АН-ын зохион байгуулсан УИХ-г тараах тайван жагсаал Чингисийн талбайд боллоо. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр жагсаалд 40000 гаруй хүн оролцсон ба 21 аймаг төлөөлөл болон ТББ, оюутнууд байлаа.

Тэд юу гэв?

“ЖДҮ, 60 тэрбумын УИХ тар, Ажлын байрыг нэмэгдүүл, С.Зоригийн хэргийн захиалагчийг зарла, Үндсэн хууль зөрчсөн УИХ тар, Бид ЖДҮ-чдийг жигшиж байна” зэрэг лоозон барьсан юм. Жагсагчид улбар шар өнгийн алчуураар жигдэрсэн байсан ба УИХ тар хэмээн уухайлан орилж, нэгэн зэрэг шүгэл үлээж байлаа.

Оюутнууд ₮70 мянгаа нэхэв

Жилээс жилд сургалтын төлбөр нэмэгдэж байгаа учир автобусанд үнэгүй зорчих эрхийг нэмж, ₮70 мянгын тэтгэлгийг олгохыг оюутнууд шаардлаа. Тэд АН-тай ямар ч хамааралгүйгээр жагсаж байгаа гэсэн ба сард 22 удаа автобусанд үнэгүй зорчиж байгаа нь хангалтгүй гэлээ. Ямартай ч ханш нээхтэй зэрэгцэн АН-ынхан ажлын өрөөнөөсөө гарч жагслаа.


Томилгоогоор эхэлсэн хаврын чуулган

Хаврын ээлжит чуулган Улсын ерөнхий прокурорын томилгоогоор эхэллээ. Чуулган 74.7%-н ирцтэйгээр хуралдаж, Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Б.Жаргалсайханыг УЕП-т томилох асуудлыг 94.6%-н саналаар баталлаа. Энэ удаагийн хаврын чуулганаар Үндсэн хууль, Сонгууль болон Намын тухай хуулийн шинэчлэлт, УИХ, дэгийн тухай зэрэг томоохон хуулиудыг өөрчлөх юм.


Жастын Ш.Батхүүгийн балгийг улс үүрэв

ЗГ-аас Эрдэнэтийн 51%-тай холбоотой Стандарт банканд үүссэн маргааныг эцэслэлээ. 2009-2012 онд Жастын Ш.Батхүү 51%-г барьцаалж, тус банкнаас $160.1 саяын зээл авснаас үүдэн Эрдэнэт үйлдвэр $51 саяын өрөнд унасан юм. Тэгвэл ЗГ Стандарт банктай тохиролцон уг өрийг Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас барагдууллаа. Цаашид дотооддоо буруутай этгээдүүдийг шүүхээр тогтоолгож, уг мөнгийг нөхөн төлүүлнэ гэж шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.


Өмнөд Солонгост онц байдал зарлалаа

Ганвон мужид 4/4-нд гарсан хээрийн түймрийн улмаас 2 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн орон гэрээ орхижээ. Уг түймэр 4/5-нд Согчо мужид хүрч нийт 525 га газрын 198 байшин барилгыг хамарсан байна. Улмаар ЗГ орон даяар онц байдал зарлаж түймэрт өртсөн бүсэд хөл хорио тогтоолоо. Мөн түймрийн бүс нь хилтэй ойролцоо оршдог учир Хойд Солонгосын талд анхааруулга хүргүүлэх гэнэ. Ганвон мужид манай улсын 617 иргэн албан ёсоор оршин суудаг байна.


Боинг компани буруугаа хүлээлээ

737 Max 8 загварын онгоцны ослын шалтгаан онгоцны хамрыг доош дарж хурдыг тогтворжуулдаг системд байсан гэдгийг компаний зүгээс анх удаа хүлээн зөвшөөрлөө. Боинг компани өмнө нь осол нисгэгчийн буруутай үйлдлээс болсон гэж тайлбарлаж байсан ба тус онгоцыг дэлхий даяар нислэг үйлдэхийг хориглосон юм. Ийнхүү алдаатай программаа шинэчилж нисгэгчдэд сургалт явуулсны дараа дахин ашиглаж эхлэх гэнэ. Уг онгоц 3, 10 саруудад Этиоп болон Индонезод осолдож нийт 346 хүн амиа алдсан юм.

Таны сонорт


Орон сууцны 1 давхарт ажилладаг бар цэнгээний газруудыг 00:00 цагт хаана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр