Бид тоймлоё, Та унш


2018.11.30 Баасан                             -3°C   2,605.84  Эд эдлэл идээ ундаа олдоно

 Чухлыг тоймлоё


Түүхэнд анх удаа Ерөнхий сайд нь УИХ-ын даргаа Цэцэд өглөө

ЕС У.Хүрэлсүх 60 тэрбумын “эцэг” гэгддэг М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулах хүсэлтээ Цэцэд хүргүүллээ. Хуульд заасны дагуу ЕС-ын хүсэлтийг Цэц шууд маргаан үүсгэн шалгах ёстой юм.

Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлүүд:

М.Энхболд нь 60 тэрбумын хэргээр ээлжит бус чуулган зарлаагүй, уг хэргийг шалгаж буй хууль хяналтынхны үйл ажиллагааг хяхан боогдуулсан гэнэ. Хэрэв Цэц УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэвэл чуулганаар түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.

УИХ-ын даргын эрэлд...

Мөн л Монголын түүхэнд анх удаа УИХ-ын дарга чуулганыг орхин гарч, 17:00 цаг хүртэл зарим гишүүд “Даргаа ирц бүрдчихлээ чуулганаа хуралдуулъя” хэмээн Төрийн ордонд аядуу зөөлөн даргыг 10 цаг орчим хайсан юм.

Харин эрэл сурал дагуулсан М.Энхболд “Ёс зүйн дэд хороо хуралдаж дуусах хүртэл чуулганыг түр завсарлуулсан” гэх тайлбар өгсөн бол Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гишүүд ЗГ-г огцруулах асуудалд М.Энхболдын талын кноп дутсан учир ийм үйлдэл гаргасан гэлээ.


Манай улс хөгжлөөрөө дэлхийд 75-д бичигдлээ

Манай улсын хөгжлийн индекс өнгөрсөн оноос 7 байраар ухарсан гэж ОУ-ын судалгааны хүрээлэн мэдээллээ. Үүнд манай улсын эрүүл мэндийн үзүүлэлт 149 орноос 102, аюулгүй байдал 101-т жагссан нь нөлөөлсөн гэнэ. Жагсаалтыг Норвеги 9 дэх жилдээ тэргүүлсэн бол Шинэ Зеланд, Финланд, Швейцар нь удаах байрыг 2 дахь удаагаа эзэлжээ. Уг жагсаалтыг дэлхийн 149 орны ЭЗ, байгаль орчин, ажлын байр, ДНБ зэрэг 100 гаруй үзүүлэлтийг харьцуулан гаргадаг байна.


Чимээгүй дайн!!!

Тээврийн цагдаагийн алба замын хөдөлгөөнийг 5 мин хааж зам тээврийн ослоор амиа алдагсдад хүндэтгэл үзүүллээ. Учир нь, дэлхийд жилд дунджаар 1.3 сая хүн зам тээврийн ослоор амиа алдаж байгаагийн 500 гаруй нь манай улсын иргэд гэнэ. Мөн өдөрт 15-16 иргэн гэмтэж, 1-2 хүн нас бардаг байна. Иймд жолооч болон иргэд   замын хөдөлгөөний дүрмээ баримталж, соёлтой оролцохыг уриаллаа.


Шинэ Зеланд Huawei-аас татгалзлаа

Шалтгаан нь Хятадын ЗГ тус компанийг ашиглан тагнуулын ажиллагаа явуулах магадлалтай гэнэ. Үүнээс өмнө Америк, Австрали зэрэг улсууд Huawei компаний 5G үйлчилгээнээс татгалзсан ба Канад, Их Британи мөн татгалзах магадлал өндөр байгаа юм. Huawei-ийн зүгээс ЗГ-тайгаа холбоогүй гэж мэдэгдсэн ч компанийг үүсгэн байгуулагч нь Коммунист намын гишүүн, армийн инженер байжээ.


Хятад анхны далайн галт тэрэгний зам хийнэ

Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Нинбо хотыг Жоушан аралтай холбосон 77 км төмөр зам тавих бөгөөд үүний 16.2 км нь далай доогуур тавигдах гэнэ. Ингэснээр иргэд машинаар 2-4 цаг зарцуулдаг замыг 250 км/ц хурдтай галт тэргээр 1 цагт туулах боломжтой байна. Мөн галт тэрэгний буудлыг шинэчилж 4 буудал шинээр барих ба $3.6 тэрбумын төсөвтэй уг төсөл 2019 оноос эхлэх юм.

Таны сонорт


Image result for pupil icon ЕБС-ийн сурагчдыг 12/22-2/10 хүртэл амраахаар боллоо.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр