Бид тоймлоё, Та унш

2018.12.25 Мягмар                                   -22°C   2,638.03  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё


2050 он гэхэд дэлхий өлсгөлөнд нэрвэгдэнэ

Учир нь хүмүүсийн цамаан зангаас үүдэн жилд $1 их наядтай тэнцэх хүнс хаягддаг гэнэ. Тодруулбал, Европ, Хойд Америкийн орнуудад 1 хүнд ногдох хүнсний хаягдал жилд 95-115 кг бол Африк, Зүүн өмнөд Азид 6-11 кг байна.

Дэлхийн 2 тал

Бөмбөрцгийн хүн амын 339 сая нь илүүдэл жинтэйгээ тэмцэж, хоолоо мах ногоогоор нь ялгаж суухад 1 тэрбум гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Иймд ирээдүйн сайн сайхны төлөө хоолны хаягдлаа багасгахыг НҮБ зөвлөлөө.

Ухаалгаар хүнсээ цуглуул...

Аливаа зүйлийн хэмжээ ихэдвэл хаягдал их гардаг тул хэрэгтэй хүнсээ л худалдан авах хэрэгтэй. Мөн зарим бүтээгдэхүүний хугацаа нь дууссан ч хэрэглэж болдог гэнэ. Жнь: Best-before гэсэн тэмдэглэгээтэйг хугацаа хэтэрсэн ч хэрэглэж болох бол Use by гэснийг хугацаанд хэрэглээрэй.


Утааг бууруулах алхам

Утаа ихтэй бүсэд эрчим хүчний шинэчлэл хийж, 40 мянган айл цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг ЗГ бүрдүүллээ. Мөн халаагуур, гэрийн дулаалга, стандартад нийцсэн орон сууц барихад ₮3-120 саяын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцэж байна. Гэр хорооллын 40 мянган айл цахилгаан халаалт хэрэглэвэл утаа 50% буурах гэнэ.


Газар хөдлөлт нэмэгдэж, чанаргүй барилга олшров

Газар хөдлөлт өнгөрсөн оноос 200-р өсөж, УБ орчимд энэ жил 873 удаа газар хөдөлжээ. Гэвч үүнтэй зэрэгцэн улсын хэмжээнд байгаа 6.627 орон сууцаас 1051 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, шаардлага хангахгүй ба 455-ыг нь МХЕГ-аас ашиглахыг хоригложээ. Эдгээр барилгыг шинээр барихад ₮1.2 гаруй тэрбум шаардагдах гэнэ.


Элон Маск унгадаг машин бүтээнэ

Теслагийн машины рульний дэргэдэх товчлуур, дохионы гэрлийг асаахад 6 төрлийн унгасны дуу гаргах систем суурилуулах гэнэ. Макс компаний хувьцаа унах болсонд хувьцаа эзэмшигчдийг буруутгасан бөгөөд уг машинаа тэдэнд зориулсан гэнэ. Тэрээр “Чулуун дээр минь унгадаг машин бүтээсэн гэж бичээрэй” хэмээн жиргэжээ.


Бухимдал, гуниг нь дотор халуунтай холбоотой

Өдөрт хэд хэдэн удаа сэтгэл санаа тавгүйтэх нь дотор халуунаас болдог гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Дотор халуун өндөр байснаас болж зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг гэнэ. Дотор халуун нь сөрөг зүйл бодоход нэмэгдэж эерэг зүйл бодоход буурдаг байна.

Таны сонорт


Хангайн уулархаг нутгаар маргааш бага зэргийн цас орж, эрс хүйтэрнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр