Их Британи даяар коронавирус цар тахал тархаж, хоногт хэдэн зуугаараа амь үрэгдэж буй энэ цагт Английн “Манчестер Сити”-гийн хамгаалагч Кайл Уолкер харшдаа хоёр биеэ үнэлэгч хөлслөн авчирч, хэдэн цагийн турш наргисан нь ил болжээ. Хэдийгээр Уолкер нэрээ нууцалсан ч гэсэн түүнд үйлчилсэн хоёр бүсгүйн нэг нь түүнийг дараа нь таньж, тэр тухайгаа хэвлэлд ярьснаар хэрэг “задарсан” байна.

“Би ийм үйлдэл гаргасандаа олон нийтээс уучлалт гуйж байна. Хөлбөмбөгч хүн бусдад үлгэр дуурайлал болох ёстойг би ойлгодог. Тиймээс гэр бүл болон, найз нөхөд, хөлбөмбөгийн багийнхан, фанатууд мөн олон нийтээс уучлалт гуйж байна” хэмээн Кайл Уолкер өгүүлжээ.

Тэрбээр гуравдугаар сарын 31-нд 21 болон 24 настай биеэ үнэлэгчдийг хөлсөлж, 2200 паундын тооцоо хийжээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол биеэ үнэлэгчдээр үйлчлүүлснийхээ дараахан Уолкер олон нийтийн сүлжээнд хөл хорионы журам зөрчихгүй байхыг уриалсан пост оруулсан гэнэ.

Р.Гэгээ