Бид тоймлоё, Та унш

2018.10.01 Даваа                                                                 14°C   2,552.13  Өвчин ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Ахмадын баяр
  • Хөгжмийн өдөр
  • Намрын чуулган эхэлнэ

Чухлыг тоймлоё


Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгч хакердууллаа

Хэрэв өнгөрсөн Баасан гарагт таны Фэйсбүүк хаяг ямар нэгэн шалтгаангүйгээр дахин нэвтрэхийг шаардсан бол та 50 сая хэрэглэгчийн нэг болсон байх магадлал тун өндөр. Хакердуулсан хэрэглэгчдийн дунд Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг болон үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сандберг нар багтсан гэнэ.

Хэн, ямар зорилгоор?

Одоогоор тодорхойгүй! Цагдаа нар хакерчдыг олохоор ажиллаж байна. Хэдий Фэйсбүүк асуудлыг ‘засварласан’ гэж мэдэгдсэн ч хакерууд хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг сануулсан буюу хүссэн үедээ хэрэглэгчийн профайл руу нэвтрэх боломжтой гэлээ.

Яаж нэвтрэв?

View as буюу бусдад профайлаа хэрхэн харагдаж байгааг шалгах үйлдлийн системийг ашигласан гэв. Тиймээс View as-ын хэрэглээг түр хязгаарлажээ.

Хакердуулсан бол яах вэ?

Эхний ээлжид нууц үгээ солих шаардлагагүй гэж Фэйсбүүк мэдэгдэв. Хэрэв таны Фэйсбүүкт хакерууд нэвтэрсэн бол уг сүлжээнд буй таны бүхий л мэдээллийг тэд ашиглах боломжтой. Мөн уг хэргээс үүдэн Фэйсбүүкээр холбон нэвтэрдэг Airbnb, Tinder зэрэг апп-ууд эрсдэлд учраад байна.


Хар салхинд өртөгсдөд хөнжил илгээнэ

ЕС У.Хүрэлсүх хар салхинд өртсөн Виржина, Умард болон Өмнөд Каролина мужид $100 мянгын үнэ бүхий 1415 ш тэмээний ноосон хөнжил явуулахаар болов. Америкт болсон хар салхины улмаас 30 гаруй хүн нас барж, 500 мянга гаруй иргэн, ААН орон байраа алдаж урьдчилсан байдлаар $10 тэрбумын хохирол учирчээ.


Цаг агаараас үүдэн ургац хураалт хойшилж болзошгүй

Баасан гарагийн байдлаар ургац хураалт 42% байна. Гэвч цаг агаараас үүдэн ургац хураалт хойшлох төлөвтэй байгаа ба энэ жил 97 мянган га-д тариалалт хийж, 450.3 мянган тн үр тариа, 151 мянган тн төмс, 95.1 мянган тн ногоо хураан авна. 


Хиллари Клинтон кинонд тогложээ

Америкийн ТНБД асан Хиллари CBS телевизийн Мурфи Браун цувралд ажлын ярилцлагад орж буй Хилари гэх эмэгтэйн дүрийг бүтээжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Трампт ялагдсанаасаа хойш чимээгүй байсан тэрээр ийнхүү ТВ-ын цувралд орсон нь олныг гайхшруулсан байна. Үүнээс гадна Хиллари 10/7-нд цацагдах Хатагтай нарийн бичгийн дарга цувралд Америкийн үе үеийн төрийн нарийн бичгийн дарга болох Мэделин Албраит, Колин Поуэль нарын хамт тоглох гэнэ.


Элон Маск огцорч, торгууль төлнө

Америкийн аюулгүй байдал, арилжааны хороо Элон Маскыг хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн хэргээр шүүхэд өгсөн юм. Шүүх шийдвэрээ гаргаж, Теслагийн ТУЗ-ын даргын суудлаас 3 жил бууж, $20 сая төл гэжээ. Маск өнгөрсөн 8 сард “Теслаг хувьчилна, санхүүжилт баталгаажсан” гэж жиргэсэн ч үнэндээ санхүүжилт нь баталгаажаагүй байжээ.

Таны сонорт


Image result for coffee icon Өдрийн эхний 1 аяга кофег 10:00 цагаас өмнө ууж болохгүй.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр